Математик, тоон технологийн хүрээлэн (МТТХ) нь МУИС болон Монголын математикийн нийгэмлэгтэй хамтран математикч, физикч, компьютер судлаач, инженер, сэтгэгч, философич Фон Нейманы шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой түүний 120 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний семинарыг 2023 оны 12-р сарын 18-нд зохион байгуулсан билээ. Энэхүү семинарт эрдэмтэн судлаачид Фон Нейманы математик, алгебр, квант физик, эдийн засгийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийн талаар илтгэлүүдийг хэлэлцүүлсэн бөгөөд эдгээр илтгэлүүдийг МТТХ-ийн математикийн салбарын эрхлэгч, төрийн соёрхолт математикч, академич Р.Энхбат эмхэтгэн хэвлүүлэн гаргасан байна. Уг эмхэтгэлд дараах илтгэлүүд хэвлэгдсэн байна. Үүнд:
1. Проф. Ц.Дашдорж, “Фон Нейманы алгебр”
2. Академич Р.Гончигдорж, “Фон Нейманы регуляр цагираг ба регуляр хуваалтын цагариг”
3. Проф. Ц.Гантөмөр, “Фон Нейманы минимакс шийд ба Нэшийн тэнцвэр”
4. Проф. С.Будням, “Фон Нейманы эдийн засаг ба өсөлтийн онол”
5. Проф. Ц.Гантөмөр, “Эргодик теором ба статистик механик”
6. Акад. Р.Энхбат, “Фон Нейман ба тоглоомын онол”
7. Акад. Р.Энхбат, дэд проф Г.Баттөр, “Минимакс бодлогын оновчтой байх нөхцөл”