“МАТЕМАТИК, ТООН ТЕХНОЛОГИ - 2021” ОЮУТНЫ БҮТЭЭЛИЙН УРАЛДААН
“МАТЕМАТИК, ТООН ТЕХНОЛОГИ - 2021” ОЮУТНЫ БҮТЭЭЛИЙН УРАЛДААН

“МАТЕМАТИК, ТООН ТЕХНОЛОГИ - 2021”

ОЮУТНЫ БҮТЭЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

 

Зохион байгуулагч: ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн

ЗОРИЛГО, ХАМРАХ ХҮРЭЭ:

 Улс орны хөгжлийг мэдээллийн технологи, сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийн хэрэглээгээр нь дүгнэдэг болсон энэ үед Монгол улсад математик, мэдээллийн технологи, программ хангамжийн чиглэлээр суралцдаг оюутан залуусын ур чадвар, авъяасыг дээшлүүлэх, математик болон компьютерын шинжлэх ухааны ололтыг нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, программ хангамж, аппликейшн хөгжүүлэх замаар бусад салбарт мэдээллийн технологи, программ хангамжийн  хэрэглээг тэлэх, оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж нутагшуулах зорилгоор математикийн онолын судалгаа, загварчлал, тооцоолол, программ хангамж, электрон төхөөрөмжийн шилдэг бүтээл шалгаруулна.

Бүтээлд тавигдах үндсэн шаардлага

1.      Бүтээл нь оюутнуудын бүтээлч үйл ажиллагаагаар бий болсон байна.

2.      Бүтээл нь онолын эсвэл техник технологийн шинэлэг судалгаа, тооцоолол, туршилтын үр дүн байна.

3.      Бүтээл нь бүрэн дууссан саадгүй ажиллагаатай байна.

4.      Бүтээл нь Монгол улсад мөрдөгдөж буй зохиогчийн эрхийн тухай хууль Патентийн хуулийг зөрчөөгүй байна.

Бүтээлийн танилцуулга

a.       Бүтээлийн нэр

b.      Шинэлэг санаа

c.       Ач холбогдол

d.      Ашигласан аргазүй, технологи

e.       Практикт нэвтэрсан, эсвэл нэвтрүүлэх боломжтой эсэх

f.        Товч танилцуулга 500 хүртэл үгэнд багтаана


Бүтээлийн уралдааны үйл явц


Жич: Зохион байгууллалтын нөхцөл байдлаас хамааран уралдааны үйл явц өөрчлөгдөж болно. 

Шалгаруулалт

 

Уралдаанд оролцогч Математик, тоон технологийн хүрээлэнгийн цахим хуудаснаас www.imdt.ac.mn “Математик, тоон технолгийн - 2021 бүтээлийн уралдааны анкетийг татаж авч бөглөн дараах хаягаар imdt@mas.ac.mn явуулна. Бүтээлийг 2021 оны 05 сарын 10 – ны өдрийг хүртэл хүлээн авч, уралдааныг дүгнэх комисс шилдэг бүтээлийг шалгаруулж, шалгарсан бүтээлүүд 05 сарын 15-нд илтгэл бэлтгэж цахим хэлбэрээр 2 шатанд өрсөлдөнө. 

 

1-р шатны шалгаруулалт (Баримт бичгийн шалгаруулалт)

Шалгаруулах арга: Бүтээлийн бичиг баримтыг үндэслэн шалгаруулна.

Шалгаруулалтын жишиг :

 

Шалгаруулах үзүүлэлт

Оноо

1.      Шинэлэг санаа

25 оноо

2.      Шийдэл, Аргазүй, Технологи

25 оноо

3.      Практикт нэвтрүүлэх боломж

25 оноо

4.      Товч танилцуулга (хэл, найруулга)

25 оноо

 

 

2-р шатны шалгаруулалт (Бүтээл танилцуулах шат)

 

Шалгаруулах арга : Шинэ бүтээл, шинэ санаа, бүтээлийнхээ зохион бүтээх болсон шалтгаан болон үзүүлэх нөлөө зэргийг илтгэнэ.

 

Шалгаруулалтын жишиг:

Шалгаруулалтын төрөл

Оноо

a.       Шинэлэг санаа

20 оноо

b.      Шийдэл, Аргазүй, Технологи

20 оноо

c.       Практикт нэвтрүүлэх боломж

20 оноо

d.      Эзэмшсэн болон илтгэх байдал

20 оноо

e.       Асуулт хариулт

20 оноо

 

Шагнал урамшуулал

Бүтээлийн уралдааны эхний шатнаас шалгарч дараагийн шатанд оролцож буй бүтээлийн амжилтаас хамааруулан дараах байдлаар шагнана.

            

 

Байр               Шагнал

I                       Өргөмжлөл, мөнгөн шагнал

II                      Өргөмжлөл, мөнгөн шагнал

III                     Өргөмжлөл, мөнгөн шагнал

 

Оролцогч: Уралдаанд оюутнуудын бие даасан болон багаар гүйцэтгэсэн бүтээл оролцох боломжтой.



Анкет бөглөх бол ЭНД ДАРНА УУ?





ШУА ийн Математик тоон технологийн хүрээлэн

 


Бусад мэдээлэл