Математик, тоон технологийн хүрээлэнгээс ШУА, МУИС, ММН-үүдтэй хамтран Францийн суут сэтгэгч, математикч, физикч, фиолософич, астрономич А.Пуанкарегийн мэндэлсний 170 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний семинарыг 2024 оны 04 дугаар сарын 23-нд ШУА-ийн Төв байрны Их чуулганы танхимд зохион байгуулна. Семинарын гол зорилго нь А.Пуанкарегийн Шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, судлаачид өөр өөрсдийн салбарт хэрэглэн хөгжүүлэх, Пуанкарегийн судалгааны үр дүнгүүдээр санал бодлоо солилцоход оршино. Мөн бүрэн илтгэлийг ШУА-ийн МТТХ-ийн 2024 оны Эрдэм шинжилгээний бичигт хэвлэн нийтлэх юм.