Математик, тоон технологийн хүрээлэнгээс ШУА, МУИС, ММН-тэй хамтран Америкийн сод математикч, физикч Фон Нейманий мэндэлсний 120 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний семинарыг 2023 оны 12 дугаар сарын 18-нд зохион байгуулна.
Семинарын гол зорилго нь Фон Нейманий Шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, судлаачид өөр өөрсдийн салбарт хэрэглэн хөгжүүлэх, судлаачдын судалгааны сүүлийн үеийн үр дүнгүүдээр санал бодлоо солилцоход оршино. Бүрэн илтгэлийг ШУА-ийн МТТХ-ийн 2024 оны Эрдэм шинжилгээний бүтээлд хэвлэн нийтлэх юм.