ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний "Journal of Institute of Mathematics and Digital Technology (JIMDT)" сэтгүүлд дараах чиглэлээр эрдэм шинжилгээний бүтээл хүлээн авч байна. Үүнд:

-        Онолын болон хэрэглээний математик

-        Тооцон бодох математик, симуляци

-        Мэдээллийн технологи

-        Компьютерын шинжлэх ухаан

-        Хиймэл оюун, машины сургалт ба гүн сургалт

-        Их өгөгдөл, өгөгдлийн шинжилгээ


JIMDT сэтгүүл нь Mongolia Journals OnLine (MongoliaJOL) цахим сэтгүүлийн мэдээллийн санд бүртгэгдсэн бөгөөд экспертийн давхар хянан магадалгаа (double blind peer review) бүхий мэргэжлийн сэтгүүл юм. Тэнцсэн өгүүлэл нь тухай бүр цахим хэлбэрээр хэвлэгдэх ба сэтгүүлийн хэвлэмэл хувилбар 2023 оны эцэст хэвлэгдэх юм.

Бүтээлийн дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орон танилцана уу:

https://www.mongoliajol.info/index.php/JIMDT/about

Бүтээл хүлээн авах цахим шуудан: imdt@mas.ac.mn

Бүтээлийн форматыг татан авах:

tex format english.rar

tex format mongolian.rar

 

МАТЕМАТИК, ТООН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН

Цахим шуудан: imdt@mas.ac.mn

Цахим хуудас: https://imdt.ac.mn/

Facebook хаяг: //www.facebook.com/IMDT.Mas

Хаяг: Шинжлэх Ухааны Академийн хотхон

Энхтайван өргөн чөлөө 54б,

Баянзүрх дүүрэг, 13-р хороо

Улаанбаатар 13330, Монгол улс

Утас: +(976) 11 458090





Бусад мэдээлэл