ШУА-ийн 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Математик, тоон технологийн хүрээлэнгээс зохиож буй “Гадаадад ажиллаж буй монгол эрдэмтдийн лекц” арга хэмжээ 2021 оны 12 сарын 13 өдөр болов. Семинарт ОХУ-ын Дубна хот дахь ЦШНИ-ийн Мэдээллийн технологийн лабораторийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлаар ажиллаж буй Монгол эрдэмтэн, академич О. Чулуунбаатар “Application of minimax optimization for solving the Dirac equation” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Үүнд сүүлийн үеийн судалгаа болох Диракийн тэгшитгэлийг бодоход оптимизацийн minimax аргыг хэрхэн хэрэглэсэн талаар танилцуулсан сонирхолтой илтгэл болж мөн семинарт ШУТИС, МУБИС-ийн багш нар оролцлоо.