ӨНДӨР ХҮЧИН ЧАДАЛТАЙ КОМПЬЮТЕР АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ.
ӨНДӨР ХҮЧИН ЧАДАЛТАЙ КОМПЬЮТЕР АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ.

    ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн нь шинжлэх ухааны салбарын судлаачдын эрдэм шинжилгээний ажлыг дэмжих зориулалттай Тооцоолон бодох төв байгуулахаар ажиллаж байна. Тус хүрээлэнд Оросын Холбооны Улсын Дубна хот дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтаас 96 160 000 төгрөгийн (2 343 080 рубль) өртөг бүхий өндөр хүчин чадалтай FUJITSU брэндийн сервер компьютер хүлээлгэж өгөөд байна.

    Тус сервер нь сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай NVIDIA V100  график процессор, 64 сувагтай төв процессор, 192 GB санах ой, 1.2 TB багтаамжтай SSD хард дискээр тоноглогдсон. Хэрэглэгчийн файл системд зориулан 40 TB багтаамжтай файл серверийг хүрээлэнгээс нэмэлтээр холбоод байна. Мөн бодлого хуваарилах болон хэрэглэгчийн удирдлагын систем зэрэг тооцоолох төвд шаардлагатай системүүдийн тохиргоо хийгдэж дуусч байна.

    Одоогоор тус серверт их энерги, материал судлал, молекулын динамик загварчлал, уургийн бүтэц, загварчлалын чиглэлийн програм хангамжуудыг суулгасан бөгөөд хэрэглэгчдийн хүсэлтээр шаардлагатай програм хангамжуудыг нэмэлтээр суулгаж судалгааны ажилд ашиглах боломжтой болж байгаа юм. 
















Мэдээ бэлтгэсэн: Мэдээллийн технологийн салбарын ЭША У.Батхишигт


Бусад мэдээлэл