Математик, тоон технологийн хүрээлэнгээс санаачлан Хиймэл оюуны үндсэн онол, арга зүй болон түүнийг байгалийн шинжлэх ухаан, нийгмийн ухаан, инженерчлэл зэрэг шинжлэх ухааны бүх салбаруудын үйл ажиллагаатай уялдуулах боломжийг танилцуулан сурталчлах зорилготой зохион байгуулж буй "ХИЙМЭЛ ОЮУН БА ШУ" салбар дундын цуврал лекц энэ удаа Анагаах ухааны салбараар өнөөдөр буюу 2025 оны 6 сарын 30-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.