ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн “Математик, Тоон Технологи - 2025” эрдэм шинжилгээний хурлаа 2025 оны 11-р сарын 7-ны өдөр амжилттай зохион байгууллаа.


Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү хурал өргөн цар хүрээтэй болж нийт 50 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож 26 илтгэл хэлэлцүүлж, судалгааны үр дүнгээ танилцууллаа. Хуралд математикийн онол, хэрэглээ, өгөгдлийн шинжилгээ, машин сургалт, компьютерын ухаан, болон мэдээллийн технологи сэдвийн хүрээнд гол илтгэлүүдийг хэлэлцүүлсэн байна. Тухайлбал академич Т. Жанлав “Шугаман бус системийг бодох супер схемийн тухай”, академич Д.Цэдэнбаяр “Accretiveness of polynomials of the Volterra operator” зэрэг олон сонирхолтой сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.



