Дэлхий даяар жил бүрийн 3 сарын 14-ны өдрийг “Олон улсын математикийн өдөр” буюу “Пи тооны өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил тус өдрийг “Mathematics and Hope” хэмээх уриа дор тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү арга хэмжээнд ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн судлаачид, Нийслэлийн ерөнхий боловсролын 11-р сургуулийн багш, сурагчид, мөн Сант ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид оролцов. Түүнчлэн Монгол Улсын Ардын багш Ц.Дашдорж, Монгол Улсын Их Сургуулийн профессор О.Цэрэнбат, профессор Цоодол, профессор С.Батбилэг нар хүрэлцэн ирж оролцлоо. Тус арга хэмжээнд нийт 70 гаруй хүн оролцож, амжилттай зохион байгуулагдлаа.
Өдөрлөгийн үеэр дараах сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлэв. Үүнд:






Мөн сурагчдын дунд “Пи тоог хэн сайн мэдэх вэ?” сэдэвт танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн зохион байгуулав. Тус тэмцээний үеэр Пи тооны үүсэл, түүхийн талаар болон танин мэдэхүйн асуултуудыг тавьсан нь сурагчдын анхаарлыг ихээхэн татлаа.
Өдөрлөгийн төгсгөлд уламжлалын нэгээхэн гол хэсэг болох “Пи бялуу” задалж, оролцогчдод талархлын бичиг болон шагналыг гардуулав.



Мэдээ бэлтгэсэн: ЭША Б. Дөлгөөнтуяа