Үндсэн агуулга руу

Бидний тухай

Бидний тухай

Тус хүрээлэн анх 1974 онд ШУА-ийн Математикийн хүрээлэн нэртэйгээр байгуулагдсан цагаас эхлэн математик, мэдээллийн технологийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг тасралтгүй гүйцэтгэж байна. 

Өнөөдөр тус хүрээлэнд онолын болон хэрэглээний математикийн чиглэл болох алгебр, анализ, оновчлол, оновчтой удирдлага, статистик, эконометрик, тоон эдийн засгийн математик загварчлал, математик загварчлал, тооцон бодох математик, физик, хими, биологийн процессийн загварчлал, симуляци, тоон технологийн чиглэлээр их хэмжээний өгөгдөл боловсруулалт, хиймэл оюун, машин сургалт, мэдээллийн аюулгүй байдал, эмбеддэд систем, ухаалаг төхөөрөмжийн хөгжүүлэлтийн чиглэлээр судалгааны ажлыг гүйцэтгэж байна. Мөн тус хүрээлэнгийн дэргэд ШУА-ийн Тооцоолон бодох төв байгуулахаар ажиллаж байна.

1967 оноос

1967–1968Математик, онолын физикийн тасаг
1968–1973Физик-Математикийн хүрээлэн
1973–1997Математикийн хүрээлэн
1997–2019МУИС-ийн Математикийн хүрээлэн
2019 оноосМатематик, тоон технологийн хүрээлэн