Үндсэн агуулга руу

Бидний тухай

Түүхэн замнал

  • 1967 · Физик-Химийн хүрээлэнд Математик, онолын физикийн тасаг анх байгуулагдаж, эрхлэгчээр нь профессор Л.Шагдар ажиллав.
  • 1968 · БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1968 оны 6 сарын 6-ны өдрийн 159 тоот тогтоолоор Физик-Математикийн хүрээлэн байгуулагдав.
  • 1973 · БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1973 оны 5 сарын 18-ны өдрийн 175 тоот тогтоолоор Математикийн хүрээлэн байгуулагдав.
  • 1976 · Математикийн хүрээлэнгийн Тооцоолон бодох секторыг ШУА-ийн Тооцоолон бодох төв болгон зохион байгуулав.
  • 1987 · Сайд нарын Зөвлөлийн 127 тоот тогтоолоор тус төвийг ШУА-ийн Эрдэм шинжилгээ, мэдээллийн хэлтэстэй нэгтгэж, ШУА-ийн Информатикийн төв болгов.
  • 1990 · ФТХ-ийн Геоинформатикийн лаборатори Информатикийн төвд нэгдэв.
  • 1997 · Информатикийн төв ШУА-ийн Информатикийн хүрээлэн болон өргөжив. Мөн онд ШУА-ийн Математикийн хүрээлэнг МУИС-ийн Математикийн хүрээлэн болгон өөрчлөв.
  • 2015 · Засгийн газрын 27 тоот тогтоолоор Информатикийн хүрээлэнг Физик, технологийн хүрээлэн, Газарзүй, геоэкологийн хүрээлэн болон МУИС-ийн Математикийн хүрээлэнд нэгтгэв.
  • 2019 · Засгийн газрын 2019 оны 8 сарын 14-ний өдрийн 328 тоот тогтоолоор Физик, технологийн хүрээлэнгийн Информатикийн салбар болон МУИС-ийн Математикийн хүрээлэнг нэгтгэж, Математик, тоон технологийн хүрээлэнг байгуулав.

Хүрээлэн нь Математикийн, Мэдээллийн технологийн, Симуляци, тооцооллын гэсэн 3 үндсэн салбарын хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг явуулж байна. Эрдмийн зөвлөл 17 гишүүнтэй, Захиргааны зөвлөл 5 гишүүнтэй.

Математикийн хүрээлэн нь тухай үеийн сайд нарын зөвлөлийн 1973 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 175 тоот тогтоолоор ШУА-ийн дэргэж байгуулагдаж, 1974 оны 03 дугаар сарын 02-оос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй бөгөөд 2014 онд 40 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн юм. 40 жилийн ойн баримтат киног үзэхийг хүсвэл ЭНД ДАРНА УУ