Үндсэн агуулга руу

Бидний тухай

Бидний тухай

2019-10-24

“МАТЕМАТИК, ТООН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН”

Мэндчилгээ

Та бүхэн ШУА-ийн МАТЕМАТИК, ТООН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНгийн цахим хуудсанд тавтай морилно уу.

Дэлхий дахины шинжлэх ухааны өнөөгийн хөгжлийн гол чиг хандлага нь математикийн шинжлэх ухаан болон компьютерийн шинжлэх ухаан, мэдээллийн технологийн ололт амжилтаар өөр хоорондоо гагнагдан хөгжиж байгаа явдал юм. Улс орон бүр “Аж үйлдвэрийн IV хувьсгал”-д бэлтгэн нөөц бололцоогоо чадавхижуулж, технологийн салбартаа гол анхаарлаа хандуулж байгаа ба энэхүү технологийн хувьсгал улс орны бүхий л салбаруудыг өргөнөөр хамарч ухаалаг системүүдийг нэвтрүүлэх, автоматжуулах, их хэмжээний өгөгдлийг бүрдүүлэх, боловсруулах, ашиглахад тулгуурлан өрнөж байгаа нь өмнөх аж үйлдвэрийн хувьсгалуудаас онцлогтой юм.

Үүний нэгэн адилаар Монгол улс тус хүрээлэнг салбартаа манлайлан математик, компьютерийн ухаан, автоматжуулалтын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийгээд зогсохгүй улс орондоо инновацийн бүтээгдэхүүн бий болгох, судалгаа хөгжүүлэлтийн ажлыг амьдралд нэвтрүүлэх зорилгоор байгуулж байгаа ба бидний Математикийн болон Информатикийн хүрээлэн байхдаа салбартаа судалгаа шинжилгээний ажлуудаараа манлайлан оролцдог, гадаад хамтын ажиллагаа хөгжсөн, инноваци болон суурь судалгааны чамгүй туршлагатай байсан зэрэг нь одоогийн энэ хүрээлэнгийн суурь түшиц, дэмжлэг болох нь дамжиггүй.

Монгол улсын ШУА-ийн, Математик, тоон технологийн хүрээлэнтэй математик, мэдээллийн технологийн чиглэлээр хамтран ажиллаж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ном бүтээл туурвих, эрдэм судлалын хамтарсан харилцааг өрнүүлэх болон улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төрийн,  хувийн хэвшлийн, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахад бид бүхэн нээлттэй байна.

Шинжлэх ухааны салбарт ажилладаг нийт хамтран зүтгэгчид болон тус салбарыг Монгол улсад хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад эрдэмтэд болон үе үеийн эрдэмтэд, залуу судлаачид та бүхэндээ мэндчилгээ дэвшүүлэж цаашдын эрдэм судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.  Мөн тус салбарын үр шимийг хүртэж яваа хүн бүрийн амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Энэхүү цахим хуудас нь та бидний мэдлэг, мэдээлэлийг солилцох хамтын ажиллагааны талбар болно гэдэгт бид бүрэн итгэлтэй байна.

ШУА-ийн, Математик, тоон технологийн хүрээлэнгийн захирал

Д.УУГАНБААТАР

Танилцуулга

Тус хүрээлэн анх 1974 онд ШУА-ийн Математикийн хүрээлэн нэртэйгээр байгуулагдсан цагаас эхлэн математик, мэдээллийн технологийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг тасралтгүй гүйцэтгэж байна. 

Өнөөдөр тус хүрээлэнд онолын болон хэрэглээний математикийн чиглэл болох алгебр, анализ, оновчлол, оновчтой удирдлага, статистик, эконометрик, тоон эдийн засгийн математик загварчлал, математик загварчлал, тооцон бодох математик, физик, хими, биологийн процессийн загварчлал, симуляци, тоон технологийн чиглэлээр их хэмжээний өгөгдөл боловсруулалт, хиймэл оюун, машин сургалт, мэдээллийн аюулгүй байдал, эмбеддэд систем, ухаалаг төхөөрөмжийн хөгжүүлэлтийн чиглэлээр судалгааны ажлыг гүйцэтгэж байна. Мөн тус хүрээлэнгийн дэргэд ШУА-ийн Тооцоолон бодох төв байгуулахаар ажиллаж байна.

Эрдмийн зөвлөл

Эрдмийн зөвлөлийн дарга Нарийн бичгийн дарга


Гишүүд


Бүтэц, зохион байгуулалт

Хамтын ажиллагаа

Мэдээлэл шинэчлэгдэж байна...

Түүхэн замнал

Мэдээлэл шинэчлэгдэж байна...