ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Баасангийн Нэргүй багш маань өнөөдөр Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртэж манай хүрээлэнгийн үе үеийн эрдмийн хамт олон болоод хэдэн зуун шавь бидний баярт өдөр тохиолоо.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Баасангийн Нэргүй нь 1974 оноос эхлэн Математикийн хүрээлэн, Информатикийн хүрээлэн, Физик технологийн хүрээлэн, Математик,тоон технологийн хүрээлэнгүүдэд эрдэм шинжилгээний ажилтан, салбарын эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, захирлаар тус тус ажиллах хугацаандаа ШУА-д Монголын анхны М222 электрон машин бүхий Тооцоолон бодох төвийг байгуулах ажлыг түүчээлэн манлайлж, ШУА-ийн хүрээлэнгүүдийг анх олон улсын интернэт сүлжээнд холбох, ШУА-ийн сүлжээ байгуулах ажлуудыг гардан гүйцэтгэхээс эхлээд олон арван судалгааны ажлууд гүйцэтгэж математик, мэдээллийн технологи, информатикийн салбар болоод МУ-ын Шинжлэх ухаанд үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан билээ.
Танд ШУ-ны Гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм хүндэт цол тэмдгээр шагнагдсанд баяр хүргэж эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Бусад мэдээлэл