Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинжлэх ухааны салбарт олон арван жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтдийг төрийн дээд шагналаар шагналаа.
ШУА-ийн нэрт эрдэмтэд, академич Т. Жанлав, О. Чулуунбаатар нар Төрийн хошой шагнал хүртлээ.
Академич Т. Жанлав, О. Чулуунбаатар нар нь өөрсдийн судалгааны чиглэлээр олон арван жилийн турш үр бүтээлтэй ажиллаж, шинжлэх ухааны шинэ мэдлэг бүтээх, залуу эрдэмтдийг бэлтгэх, Монгол Улсын шинжлэх ухааны хөгжил, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Тэдний эрдэм шинжилгээний бүтээлүүд нь дотоод, гадаадын шинжлэх ухааны хүрээлэлд өндөр үнэлэгдэж, Монголын шинжлэх ухааны хөгжлийн түүхэнд томоохон байр суурь эзэлдэг.
Төрийн хошой шагнал хүртсэн нь тэдний олон жилийн уйгагүй хөдөлмөр, эрдэм судлалын өндөр амжилтыг төрөөс өндрөөр үнэлж буй илэрхийлэл бөгөөд Монголын шинжлэх ухааны салбарын хувьд онцгой түүхэн үйл явдал болж байна.
Төрийн дээд шагналаар шагнагдсан академич Т. Жанлав, О. Чулуунбаатар нартаа халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.