Үндсэн агуулга руу

Мэдээ

Хиймэл оюун ухаан ба валют арилжаа

2023.02.27  |  МэдээfX⧉

    2022 оны байдлаар валют арилжааны зах зээлд өдөрт 6.6 их наяд гаруй ам.доллар эргэлдэж жил тутам өсөн нэмэгдэж байгаа улам бүр олон нийтийг хамарсан түгээмэл шинжтэй болжээ.

    2016 онд энэ эргэлт 5.1 их наяд ам.доллар байсан бол эдүгээ энэ зах зээлд автомат арилжаа, дэвшилтэт робот, хиймэл оюун ухаан зэргийг ашигласнаар жижиг арилжаачдын хувьд илүү хүртээмжтэй болсон байна.

    Валют арилжаан дахь хиймэл оюун ухааны үүрэг

    Fortune Business Insights-ийн мэдээлснээр 2029 он гэхэд хиймэл оюун ухааны дэлхийн зах зээлийн хэмжээ 1394.30 тэрбум ам.долларт хүрч, 2022-2029 онуудад жил бүрийн өгөөж  20.1% байх төлөвтэй байна.

    Хиймэл оюун ухаан их хэмжээний өгөгдөлтэй ажиллах алгоритм, программ хангамж бүхий  машин сургалт, урьдчилан таамаглал гэсэн үндсэн хоёр элементтэй.

    Их өгөгдлийн зохион байгуулалт, дүн шинжилгээ нь ирээдүйн талаар илүү үнэн зөв, гүнзгий таамаглалыг бий болгодог.

    Өнгөрсөн хугацаанд хийгдсэн автомат роботууд болон  хиймэл оюун ухаанаар ажилладаг арилжааны программуудын аажим хувьсал нь зах зээлийн оролцоог мэдэгдэхүйц нэмэгдүүлэхэд хүргэсэн бол эдүгээ нийт арилжаачдын 90% нь ашиг орлогоо оновчтой болгохын тулд уг технологийг ашиглаж байна.

    Хиймэл оюун ухаан валютын зах зээлийг хэрхэн өөрчилсөн бэ?

    Хиймэл оюун ухаан болон машин сургалтын хэрэглээ нь ханшийн өгөгдлийг ашиглах чадварыг нэмэгдүүлж задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх замаар зах зээлийн чиг хандлагыг илүү нарийвчлалтай урьдчилан таамаглахад хувь нэмэр оруулсан.

    Валютын зах зээлийн хувьд хиймэл оюун ухаан дараах гурван чухал өөрчлөлтийг авчирчээ.

    #1. Эрсдэлийн менежментийг сайжруулах: Хэрэв хиймэл оюун ухаан нь бүтэцлэгдсэн болон бүтэцлэгдээгүй эх сурвалжаас (жишээ нь, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэх мэт) илүү том мэдээллийн багцыг нээхэд тусалдаг гэж үзвэл энэ технологи нь цаг хугацааны явцад эрсдлийн менежментийг сайжруулахад хүргэсэн гэж таамаглах нь зөв юм. Мэдээжийн хэрэг, өндөр түвшний хиймэл оюун ухааны хэрэгслүүд нь зах зээлийн эрсдлийг илүү сайн тооцоолж, тодорхойлохын зэрэгцээ таны өгөөж хүртэх боломжийг оновчтой болгодог. Энэ нь алдах эрсдлийг бууруулснаар ашгийн хэмжээг нэгэн зэрэг нэмэгдүүлнэ.

    #2. Автоматжуулалт ашиглах: Хиймэл оюун ухаанаар ажилладаг автоматжуулалтын хэрэгслээр дамжуулан жижиг арилжаачдын хувьд арилжаагаа оновчтой болгох боломжтой. Мэдээжийн хэрэг, хиймэл оюун ухаан нь ханшийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх, арилжааны гүйцэтгэлийг бодит цаг хугацаан дээр хянахад танд тусалж, илүү нарийн стратеги хэрэгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгодог.

    #3. Арилжаа хийхдээ хиймэл оюун ухааныг ашиглах: Хиймэл оюун ухаан болон машин сургалтын үйл ажиллагаа харьцангуй нарийн төвөгтэй хэдий ч та уг технологийг хэрэглэхийн тулд өөрөө алгоритм зохиох шаардлагагүй. Харин та өөрийн онлайн  брокерын сайтаар дамжуулан энэ технологийг ашиглаж та арилжаагаа сайжруулж алдагдалгүйгээр ашгаа нэмэгдүүлэх боломжтой.

    Мэдээ бэлтгэсэн: Симуляци, тооцооллын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Ш.Энх-Амар

    Эх сурвалж: https://www.fintechnews.org/how-has-artificial-intelligence-ai-changed-the-forex-market/