Үндсэн агуулга руу

Мэдээ

“математик, тоон технологи-2021” оюутны бүтээлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.

2021.05.29  |  МэдээfX⧉

Мэдээллийн технологи, программ хангамжийн чиглэлээр суралцдаг оюутан залуусын ур чадвар, авъяасыг дээшлүүлэх, компьютерийн шинжлэх ухааны ололтыг нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, программ хангамж, аппликейшн хөгжүүлэх замаар бусад салбарт мэдээллийн технологи, программ хангамжийн  хэрэглээг тэлэх, оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж нутагшуулах зорилгоор “Математик, тоон технологи 2021” оюутны бүтээлийн уралдааныг ШУА – ийн Математик тоон технологийн хүрээлэнгээс санаачлан 2021 оны 5 сарын 28 өдөр амжилттай зохион байгууллаа.

Нийт уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг Шинэ санаа, ач холбогдол, судалгаа, онол арга зүй,  ашигласан дэвшилтэт технологи гэх зэрэг үндсэн шалгуур үзүүлэлтээр шүүж дүгнэлээ. Бүтээлийн уралдаанд нийт 13 бүтээлийг сонгон авч хэлэлцүүлсэн бөгөөд нийт 5 бүтээлийг байр эзлүүлэн батламж мөнгөн шагналаар шагналаа.

I – р байр: МУИС-ХШУИС, Б.Мөнхзаяа “Сургуулиа орхиж буй оюутнуудыг илрүүлэх: МУИС-ийн жишээ”

II – р байр: ШУТИС - МХТС, Г.Гантулга, “Роботын замчлал тодорхойлох систем”

II – р байр: ШУТИС-МХТС, А.Саруулбуян, “Хоёр хөлтэй роботын нэг хөлний тэнцвэржүүлэлт”

III – р байр: МУИС-ХШУИС, О.Цэлмүүнзаяа, Б.Мөнхдэлгэр, Г.Шинэнбаяр “Оюутны туслах чатбот”

III – р байр: ШУТИС-МХТС, А.Мөнх-эрдэнэ, Г.Гантулга, Б.Билгүүн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан робот сургалтын төхөөрөмж”




ШУА – ийн Математик, тоон технологийн хүрээлэн

----oo0oo----