Математикийн хамгийн том нээлтүүд
Математик бол хүний сэтгэлгээ, логикийн үндсэн хэсэг бөгөөд ертөнцийг болон өөрсдийгөө ойлгох оролдлогын салшгүй хэсэг юм. Математик нь оюун санааны сахилга батыг бий болгож, логик үндэслэл, оюуны хатуужлыг дэмждэг. Мөн математикийн мэдлэг нь шинжлэх ухаан, нийгэм судлал,тэр байтугай хөгжим, урлаг зэрэг бусад салбарыг ойлгоход чухал үүрэг гүйцэтгэдэг.
- · Тригонометр (Trigonometry)
Хэдийгээр тригонометрийн ойлголт нь эртний Грекийн үеэс эхлэлтэй боловч Энэтхэгийн математикч, одон оронч Аръябхата (476-550)-н үеэс орчин үеийн дүр төрхтэй болжээ. Энэтхэгээс Арабчуудаар дамжин Европт ирж, хэд хэдэн өөрчлөлт хийгдсэнээр одоогийн хэлбэрт хүрчээ.
Тригонометр нь практикт асуудлыг шийдвэрлэхэд шууд хэрэглэгдэхгүй байж болох ч бидний амьдралд хэрэгтэй маш олон зүйлд ашиглагддаг. Жишээлбэл, барилга байгууламж, уулын өндрийг хэмжих, видео тоглоом (жишээ: супер марио), нислэг, археологи, далайн биологи, навигаци, гэмт хэрэг илрүүлэх зэрэгт тригонометрийг өргөн ашигладаг.
- · Квадрат тэгшитгэлийн шийд (Quadratic formula)
Квадрат тэгшитгэлийн түүх эртний Египетчүүдээс эхлэлтэй (ХТӨ 1500) боловч Вавилончууд(ХТӨ 400) нэлээд сайжруулалт хийж байжээ. Квадрат тэгшитгэлийн шийдийг Энэтхэгийн математикч Брахмагупта 628 онд бичсэн “Брахмагийн зөв тогтсон сургаал” номондоо гаргасан.
Квадрат тэгшитгэл нь дөрвөлжин ба тэгш өнцөгт биетүүдийн талбайг хялбархан олох хэрэгцээ шаардлагаас үүсэн бий болсон боловч энэхүү алдартай математикийн тэгшитгэл нь үүссэн цагаасаа эхлэн бодит ертөнцөд түүний ач холбогдлыг нотлох урт замыг туулж ирсэн.
- · Эйлерийн тэгшитгэл (Euler’s Identity)
Энэ тэгшитгэлийг 1700-аад онд Швейцарын математикч Леонард Эйлер нээжээ. Энэхүү тэгшитгэл нь иррациональ тоонууд болох e=2.712828, π=3.14159 болон квадрат язгуур нь -1 тэй тэнцүү байдаг комплекс нэгж i агуулж математикийн олон салбаруудыг маш энгийн байдлаар холбодог тул “математикийн эрдэнэс” (mathematical jewel) гэж үздэг.
- · Фибоначчийн тоо (Fibonacci numbers)
Фибоначчийн тоо бол математикийн хамгийн гайхалтай нээлтүүдийн нэг юм. Фибоначчийн тоо нь дараалал бөгөөд дараалал тоо бүр нь өмнөх хоёр тооны нийлбэр юм. Тиймээс дараалал нь 0, 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34 гэх мэт.
Энэхүү тоог анх 1170 онд төрсөн Италийн математикч Леонардо Фибоначчи нээсэн эсвэл “зохион бүтээсэн” гэж олон эх сурвалж өгүүлдэг. Түүнийг Пизагийн Леонардо гэдэг байжээ.
Фибоначчийн дараалал нь алтан харьцаа, нягт холбоотой байдаг. Алтан харьцаа гэдэг нь дараалал байгаа тоонуудын харьцаа, дараалал нь хязгааргүйд хүрэх үед алтан харьцаанд ойртдог бөгөөд энэ нь 1.61803398. Энэ алтан харьцаа нь байгаль дээр маш түгээмэл ажиглагддаг.
Эндээс
математикчид алтан спираль буюу өсөлтийн хүчин зүйл нь алтан харьцаатай тэнцэх
логарифм спираль гэж нэрлэгддэг зүйлийг тооцоолж чаджээ.
- · Хоёртын тоолол (Binary numbers)
Өнөөгийн компьютер, дижитал төхөөрөмжүүд нь хоёртын тоолол дээр суурилдаг. Хоёртын тоолол нь математикийн хамгийн том нээлтүүдийн нэг юм.
Тооцоололд ашигладаг үндсэн систем нь аравтын тооллын систем боловч дижитал компьютер болон компьютерт суурилсан төхөөрөмжүүдэд илүү боловсронгуй, энгийн тооллын систем шаардлагатай болсон нь хоёртын тоолол системийг нэвтрүүлэхэд хүргэжээ.
- · Евклидийн геометр (Euclid’s Elements)
Евклидийн геометр бол эртний грекийн эрдэмтэн Евклид (ХТӨ 300)-н бүтээсэн гайхалтай бүтээл юм. Энэхүү бүтээл нь аксиомуудын багцыг нэвтрүүлж, байгалийн жамаар дагаж мөрддөг теоремуудын цуглуулгыг математикийн нарийн ширийнээр харуулах замаар орчин үеийн математикийн үндэс суурийг тавьсан юм.
Евклидийн геометр нь одоогоос 2300 жилийн үүссэн ч одоо ач холбогдол нь буураагүй бөгөөд урлаг, архитектур, шинжлэх ухаан, инженерчлэл зэрэг олон салбарт өргөн хэрэглэгдсээр байна.
Мэдээ бэлтгэсэн: Математикийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Ж.Даваажаргал
Эх сурвалж: https://codinghero.