Үндсэн агуулга руу

Мэдээ

МТТХ-ийн ажилтнууд “АЖИЛЛАХ БҮТЭЭМЖИЙН УР ЧАДВАРЫН БАГЦ СУРГАЛТ” болон “Удирдах ажилтны сургалт”-уудад хамрагдав.

2023.01.02  |  МэдээfX⧉

Математик, тоон технологийн хүрээлэнгийн захиргаанаас жил бүр тодорхой сэдвийн дагуу ажилтнуудын хувь хүний хөгжилд зориулсан багц сургалтуудыг  уламжлал болгон зохион байгуулдаг. 2022 оны хувьд хувь хүний хөгжлийн хүрээнд "Байгууллагын сургалтын лаб"-тай хамтран "Ажиллах бүтээмжийн ур чадварын" багц сургалтыг зохион байгуулж 10 дугаар сараас эхлэн 11 дүгээр сарыг дуустал долоон удаагийн буюу нийт арван дөрвөн цагийн сургалтад нийт ажилтнуудаа хамрууллаа. Мөн "Байгууллагын сургалтын лаб"-аас 9 дүгээр сард Удирдах ажилтны гурван удаагийн зургаан багц цагийн хичээлд хүрээлэнгийн захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, салбарын эрхлэгч нар бүрэн хамрагдлаа.  

Ажилчдын бүтээмж сайжруулах сургалт доорх агуулгын хүрээнд явагдав. Үүнд:

1. Хувь хүний бүтээмж ба TEA загвар

/Цагийн менежмент, энергийн менежмент, төвлөрлийн менежмент/

2. Ажиллах бүтээмжийн менежмент: Зорилгоо тодорхойлох, багаар ажиллах

3. Ажиллах бүтээмжийн менежмент: Эрч хүчний менежмент

4. Дадал ба сэтгэлийн тэнхээ

5. Цагийн менежмент: Төлөвлөх аргачлал

6. Цагийн менежмент: Төвлөрөх ба түлхцээ хянах

7. Нэгтгэн дүгнэх

Харин удирдах ажилтны сургалт нь:

1. Байгууллагын соёл ба түүнийг оновчтой удирдах нь,

2. Харизм болон даавраа удирдах нь,

3. Манлайллын ур чадвар гэсэн гурван үндсэн сэдвүүдээр тус тус хичээллэв.

Тус сургалтуудад хамрагдсанаар ажилтнууд хувийн зохион байгуулалт, төлөвлөлтөө сайжруулах, эрч хүчний менежмент болон цагийн менежментээ оновчтой удирдах, багаар ажиллах, төвлөрлөө сайжруулах, зөв дадал өөртөө бий болгох, муу дадал зуршлаас ангижрах сэтгэлийн тэнхээгээ хянах зэрэг төрөл бүрийн аргачлалуудад лекц, практик хослон суралцав.

Сургалтаас сурсан шинэ мэдлэг мэдээллээ 2023 оны ажлаа төлөвлөх, зохион байгуулах, ажлын бүтээмжээ сайжруулах зэрэгт баг хамт олноороо тусган ажиллах болно.