Үндсэн агуулга руу

Мэдээ

МТТХ-ийн их семинар боллоо.

2023.03.31  |  МэдээfX⧉

2023 оны 03-р сарын 31-ний өдөр уг хүрээлэнгийн их семинарт Франц улсын Ренний Их Сургуулийн Доктор Грэгори Бойл “Когерент төлөвүүдийн квант динамик: Бага энергитэй төлөвүүдийн хоёр хэмжээст соронзон жишээн дээр” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн болно.

Семинарт тус хүрээлэнгийн болон ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид оролцож, судалгааны талаар дэлгэрэнгүй тайлбар, хариулт авлаа.


Академич Р.Энхбат семинарыг удирдан явуулсан бөгөөд илтгэгчид цаашдын судалгаанд нь амжилт хүсэж МТТХ-ийн "Journal of Institute of Mathematics and Digital Technology" сэтгүүлийг гардуулсан бөгөөд мөн уг сэтгүүлд эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажлаа хэвлүүлэхийг урьсан байна.