Олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
“Тооцон бодох ба хэрэглээний математик” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2023 оны 9 сарын 22-24 өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Тус хурлыг ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгээс санаачлан Монгол улсын төрийн соёрхолт математикч, академич Тугалын Жанлавын 80 насны ойд зориулан МУИС, ШУТИС, МУБИС, Монголын математикийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байна.
Академич Т.Жанлав нь тооцон бодох математикийн чиглэлээр судалгааны ажил хийдэг бөгөөд 150 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж өндөр чансаатай олон улсын болон дотоодын сэтгүүлүүдэд хэвлүүлсэн нь бусад судлаачдаас өндөр үнэлгээ авч 500 гаруй удаа эшлэгдсэн байна.
Олон улсын эрдэмтэд хамтран чуулж сүүлийн үеийн нээлт, ололт амжилтаа харилцан мэдээлэх, нэгтгэн дүгнэх, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, монгол эрдэмтдийн бүтээлийг дэлхийд таниулан сурталчлахад энэхүү хурлын зорилго, ач холбогдол оршиж байгаа билээ.
Хуралд Франц, Герман, Австри, Канад, Орос, Хятад, Япон, Солонгос зэрэг 15 орны 100 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна. Хуралд аман хэлбэрээр 39 илтгэл, ханын илтгэл 24 гаруйг хэлэлцүүлэхээр саналаа ирүүлээд байна.
Хурал МУИС-ийн Номын санд болох бөгөөд сонирхсон хүмүүст нээлтэй явагдана.
Хурлын хөтөлбөр, мэдээлэлтэй энэхүү холбоосоор танилцана уy