Үндсэн агуулга руу

Мэдээ

ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэмтэд Өвөрмонголын Багшийн их сургуулийн Хэрэглээний математикийн төв болон Боловсролын яамны харъяа "Хязгааргүй хэмжээст Хамильтоны систем, тэдгээ

2023.11.10  |  МэдээfX⧉

ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн судлаачид 2023 оны 11-р сарын 1-8-ны хооронд БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Өвөр Монголын Багшийн их сургуулийн Хэрэглээний математикийн төв, мөн ӨМӨЗО-ны Боловсролын яамны “Хязгааргүй хэмжээст Хамильтоны систем тэдгээрийн алгоритм, хэрэглээ” тэргүүлэх лабораторитой эрдэм шинжилгээний хурал болон хамтарсан төслийн танилцуулга хурлыг зохион байгууллаа.


Энэхүү хуралд хоёр талын судлаачид дараах илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Үүнд:

1. R.Enkhbat, N.Tungalag, “A sphere packing approach to breaking even and profitability analysis”,  Academician, Head of Department of Mathematics, Mathematics and Digital Technology (IMDT),  Mongolian Academy of Sciences (MAS)

2. Hongwei Qiao, On theory and algorithm of infinite dimensional Hamiltonian operators, Inner Mongolia Normal University (IMNU).

3. T.Zhanlav, “A novel families of higher-order multistep iterative methods for solving nonlinear system nonlinear boundary value problems” Academician, Senior researcher at Department of Simulation and Computation, IMDT, MAS

4. B. Batgerel, Non-standard finite difference methods for Hamiltonian differential equations, Head of Department of Simulation and Computation, IMDT, MAS

5. Lian He Li, Application of the Hamiltonian method to mechanical problems of rare earth, graphene, quasicrystals, and other new materials, Inner Mongolia Normal University (IMNU).

6. A.Munkh-Erdene, “Introduction to Institute of Mathematics and Digital Technology”, Scientific secretary of IMDT,  MAS

7. D.Uuganbaatar, O.Bukhtsooj, B.Otgonsuvd, “The process introduction of research on the technology of creating text from images of Mongolian script based on deep learning”, Director of IMDT, MAS, Senior researcher at Department of Information Technology, IMDT, MAS

8. Min Lin, Research on Mongolian domain knowledge acquisition model and algorithm based on infinite dimensional Hamiltonian system and its algorithm, Inner Mongolia Normal University (IMNU).

9. D.Uuganbaatar, E.Sodjamts, N.Davaasuren, B.Otgonsuvd, “The results of human speech processing and face recognition technology based on artificial intelligence”, Director of IMDT, MAS, Head of Department of Information Technology, IMDT, MAS

10. D.Tsedenbayar, L.Khadkhuu, and D.Buyantogtokh, ”Some properties of the Volterra polynomials”, Doctor of Science, Senior researcher at Department of Mathematics, IMDT, MAS


Зураг 1. Академич Р.Энхбат илтгэл хэлэлцүүлэв.


Зураг 2. Академич Т.Жанлав илтгэл хэлэлцүүлэв.


Зураг 3. Симуляци, тооцооллын салбарын эрхлэгч доктор Б.Батгэрэл илтгэл хэлэлцүүлэв.


Зураг 4. Мэдээллийн технологийн салбарын эрхлэгч Б.Отгонсувд илтгэл хэлэлцүүлэв.

Зураг 5. Мэдээллийн технологийн салбарын ЭША, доктор О.Бөхцоож илтгэл хэлэлцүүлэв.

Зураг 6. Хамтарсан хурлын оролцогчид

 Хурлын үеэр академич Т.Жанлав, Р.Энхбат нар ӨМӨЗО-ны Боловсролын яам, Өвөр Монголын Багшийн их сургуулийн “Хязгааргүй хэмжээст Хамильтоны систем тэдгээрийн алгоритм, хэрэглээ” тэргүүлэх лабораторийн эрдмийн зөвлөлийн дэд эрхлэгч, мөн Өвөр Монголын Багшийн их сургуулийн Хэрэглээний математикийн төвийн эрдмийн зөвлөлийн дэд эрхлэгчээр тус тус сонгогдсон байна. Мөн “Хязгааргүй хэмжээст Хамильтоны систем тэдгээрийн алгоритм, хэрэглээ” тэргүүлэх лабораторийн захирал Ч.Алтансан академич Р.Энхбат уг сургуульд докторын судалгааны ажил удирдах эрхтэй болсныг зарлаж, дипломыг гардуулсан байна.


Зураг 7. “Хязгааргүй хэмжээст Хамильтоны систем тэдгээрийн алгоритм, хэрэглээ” тэргүүлэх лабораторийн захирал Ч.Алтансан, академич Т.Жанлав, академич Р.Энхбат нар

Зураг 8. Тэргүүлэх лабораторийн захирал Ч.Алтансан академич Т.Жанлавт дипломыг гардуулав. 

Зраг 9. Тэргүүлэх лабораторийн захирал Ч.Алтансан академич Р.Энхбатад докторын ажил удирдах эрхийн дипломыг гардуулав.