avatar
Б Билгүүн

Нийтлэсэн

  • 2024-07-03
  • 0

Мэдээллийн технологи

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАР”

Танилцуулга

Тус салбар нь нийт 4 доктор, 2 дторант, 3 магистр, 3 магистранттай. Мэдээллийн технологийг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх, Хиймэл оюун ухаан, машин сургалтын аргазүйг нэвтрүүлэх, их хэмжээний өгөгдөл боловсруулах чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж байна. 

Зорилго

Компьютерийн ухаан ба мэдээллийн технологийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж шинэ мэдлэг, шинэ технологи бүтээх, үр дүнг практикт нэвтрүүлэх, компьютерийн ухаан, мэдээллийн технологийн орчин үеийн ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх.

Судалгааны үндсэн чиглэлүүд

- Өгөгдлийн шинжлэх ухаан, их хэмжээний өгөгдөл боловсруулалт

       Өгөгдлийн шинжлэх ухааныг хөгжүүлж, төрөл бүрийн өгөгдлийг судалгаа болон эдийн засгийн эргэлтэнд оруулах, үнэ цэнийг нэмэгдүүлэх, судалгаанд ашиглах, дата анализ буюу өгөгдөлд дүн шинжилгээ хийх, өгөгдлийн менежмент хийх

- Хиймэл оюун, машин сургалт

Хиймэл оюун, машин сургалтын арга, алгоритмуудын онолын судалгаа явуулах, хэрэглээнд нэвтрүүлэх, машин сургалтын арга ашигласан программ боловсруулах

ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР:

Өнгө судлалын ухаан, түүний зарим хэрэглэгээ /2019-2021 он Удирдагч Академич Т.Галбаатар/

                Гүйцэтгэгчид: Доктор Б.Нэргүй, Доктор Д.Гармаа, Б.Отгонсувд, Э.Батзаяа, Г.Булган

Гүн сургалтанд суурилсан монголоос хятад руу аман яриа орчуулах түлхүүр технологиудын судалгаа /2021-2022 он Удирдагч: Доктор Д.Ууганбаатар/

                Гүйцэтгэгчид: А.Лхагвасүрэн, Э.Соджамц, Б.Мөнхбаяр, Б.Хажидмаа, Б.Баяртуяа

Хүний царай таних хиймэл оюуны технологийн судалгаа /2021-2022 он Удирдагч: Доктор Д.Ууганбаатар/

                Гүйцэтгэгчид: Ө.Баттулга,  А.Лхагвасүрэн, Э.Соджамц, Б.Хажидмаа       


Онцлох судалгаа, бүтээгдэхүүн


“ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ МОНИТОРИНГИЙН СИСТЕМ”

Зохиогч: Доктор М.Ганзориг, Доктор Б.Нэргүй, Доктор Д.Гармаа, П.Золбаяр, У.Батхишигт, Ө.Баттулга , Ч.Баясгалан, С.Мягмар-Очир

Энэхүү цахилгаан эрчим хүчний хэрэглээний мониторингийн систем нь айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний мэдээллийг үнэгүй зурвасын радио долгион, интернетийн сүлжээгээр цуглуулна. Мөн цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлөөгүй, засвар үйлчилгээ хийх тохиолдолд айл өрхийн эрчим хүчний хэрэглээг залгах, таслах боломжтой. Эдгээр үйлдлүүдийг мэдээлэл цуглуулах ашиглалтын зардал бага, хүний оролцоогүй автомат ажиллагаатай болгосноор эдийн засаг, цаг хугацааг хэмнэх чухал ач холбогдолтой.

   



“МАШИН СУРГАЛТЫН АРГЫГ КИРИЛЛ, МОНГОЛ БИЧГИЙН АЛДАА ЗАСАХ, БИЧВЭР ХООРОНД ХӨРВҮҮЛЭХЭД АШИГЛАХ НЬ”

Зохиогч: Доктор Д.Ууганбаатар, М.Хүрэлхүү, И.Бямбасүрэн, М.Мархамет

Монгол хэлний кирилл ба монгол бичгийн үг зүйн загварчлал бүтээх арга зүйн судалгаа, загвар боловсруулах ажлын хүрээнд шаардлагатай өгөгдөлийн сангийн бүтэц, системийн архитектурыг гаргаж холбогдох  кирилл болон монгол бичгийн тус бүрийнх нь онцлогийг хадгалж чадсан өгөгдлийн сангуудыг бүрдүүлсэн. Энэхүү сангаа  улам өргөжүүлэн баяжуулах, кирилл болон монгол бичгийн үг, өгүүлбэрийн сан, хоёр бичгийн параллель үг, өгүүлбэрийн сан  бүрдүүлэх зорилгоор эхэд анализ хийх программ хангамжийг хөгжүүлсэн.

Дүрмэнд суурилан монгол хэлний үгсийг бүтээх, үгийн бүтцийг таньж бүтээврүүдэд задалж байгааг харуулдаг монгол хэлний кирил, уламжлалт монгол бичгийн үг зүйн шинжилгээний “МоМоТо” хэрэгсэл бүтээсэн ба бусад холбогдох программ хангамжуудыг боловсруулан туршиж байна.  






“СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХАД МУЛЬТИ-СПЕКТРИЙН ТЕХНОЛОГИЙН ИННОВАЦИ ХЭРЭГЛЭЭ”

Зохиогч: Академич Т.Галбаатар, Доктор Б.Нэргүй, Доктор Д.Гармаа, Э.Батзаяа, Г.Булган

Монгол-Тайваний хамтарсан төслийн хүрээнд Тайваний шинжлэх ухааны академитай хамтарсан төсөл хэрэгжүүлж, соёлын өвийн баримтат өвийг хамгаалах, музейн барилгын өнгийг тодорхойлох ажлууд хийгдсэн бөгөөд хэд хэдэн объект дээр ажиллаж, Богд хааны ордон музейн барилгын өнгөний гандалтыг тодорхойлох судалгаа хийсэн. 








ЛАБОРАТОРИ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

"ХИЙМЭЛ ОЮУН, МАШИН СУРГАЛТЫН ЛАБОРАТОРИ"

Өндөр хүчин чадал бүхий /Dell Vostro 5090 Intel(R) Core(TM) I9-9900K @ 3.60GHz, 16 cores 32GB 2666MHz, 500GB SSD+2TB HDD, 1Gbp/s Nvidia RTX 2070 8GB (2304 CUDA cores)/ таван компьютертэй 2020 онд байгуулагдан машин сургалтын судалгааны чиглэлийн туршилт, судалгаа хийхээр ажиллаж эхлээд байна.

"СОЁЛЫН ӨВИЙГ ТООН ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛЭХ ТӨВ"

ШУА, ХБНГУ-ын Макс Планкийн нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд 2010 онд байгуулагдсан “Соёлын өвийг тоон хэлбэрт шилжүүлэх төв” нь CANON EOS5D Mark II дижитал зургийн аппарат болон Epson Expression 10000XL загварын A3 хэмжээтэй скайнер ашиглан хэвлэмэл ном болон эртний судруудыг чанарын өндөр түвшинд түргэн шуурхай тоон хэлбэрт оруулах боломжтой. Байгуулагдсанаас хойш ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж буй монгол болон тод үсгийн ном, аман зохол, нутгийн аялгууны бичмэл материал зэрэг 10200 гаруй материал, ШУА-ийн болон зарим хүрээлэнгийн ЭШ-ний бүтээлүүдээс 8000 гаруй ном товхимолыг тоон хэлбэрт шилжүүлээд байна.


Салбарын хамт олон