Үндсэн агуулга руу

Мэдээ

"Дэлхийн математикийн өдөр"-ийг тохиолдуулан Математик тоон технологийн хүрээлэн "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулав.

2023.03.14  |  МэдээfX⧉

"Дэлхийн математикийн өдөр" болон “Пи тооны өдөр”-ийг тохиолдуулан ШУА-ийн Математик, Тоон технологийн хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг”  2023 оны 03 сарын 14-нд амжилттай зохион байгуулагдлаа. 

Уг өдөрлөгт ШУА -ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн ЭНБД, доктор А.Мөнх-Эрдэнэ “МТТХ-ийн товч танилцуулга”, ШУА-ийн академич Р.Гончигдорж “Пи тооны тухай”, ШУА -ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн Математикийн салбарын эрхлэгч, академич Р.Энхбат “Рамсейн геометр”, ШУА -ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн Симуляци, тооцооллын салбарын эрхлэгч, доктор Б.Батгэрэл “Наполеоны теорем”, Олонлог сургуулийн багш Б.Ганбилэг “Тойрог дээрх харилцан бүхэл зайтай цэгүүдийн тухай”, Монголын математикийн нийгэмлэгийн захирал, доктор Л.Алтангэрэл “Дэлхийн математикчдын холбоо”, МТТХ-ийн төслийн удирдагч, МУИС-ийн доктор С.Батбилэг “МУИС-ийн хэрэглээний математикийн хөтөлбөрийн талаар” тус тус илтгэл хэлэлцүүллээ.


Хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөгт зориулан  “Хүн бүрд хүртээмжтэй математик” сэдвийн хүрээнд “Багш сурагчдын дунд” илтгэлийн уралдаан зарласан бөгөөд тэргүүн байр эзэлсэн Эхлэл ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш А.Энхжаргал​ ажилттай оролцож “Дөрвөн өнцөгт ба өргөтгөсөн теоремууд” сэдвийн хүрээнд илтгэл тавьж оролцлоо.

Манай өдөрлөгт идэвхтэй оролцож илтгэл тавьсан болон өдөрлөгт хүрэлцэн ирж оролцсон 23-р сургуулийн У.Тамир багштай 10-р ангийн хамт олон, 14-р сургуулийн багш сурагчид, ФТХ-ийн хамт олон болон багш, судлаач, оюутнуудад хүрээлэнгийн эрдмийн хамт олны өмнөөс талархал илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөж байна.