Академич Т.Жанлав, академич О.Чулуунбаатар нарын шинэ номын нээлт боллоо.
Академич Т.Жанлав, академич О.Чулуунбаатар нарын шинэ номын нээлт боллоо.

    Академич Т.Жанлав, Академич О.Чулуунбаатар нарын хамтарсан “Шугаман бус бодлого бодох итерацын аргын шинэ хөгжүүлэлт” номын нээлт боллоо. Академич  Т.Жанлавын шавьтайгаа хамтран гаргаж буй ном нь математикийн арга ухаантай нэг дороос танилцах боломжийг олгох зорилгоор гаргажээ. Ном нь гурван хэсэг найман бүлэгтэй ба 10 гаруй жилийн судалгааны үр дүнгийн 30 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэлд тулгуурласан.



    Шинэ номын нээлтийн үйл ажиллагаанд Математик, тоон технологийн хүрээлэнгийн захирал Д.Ууганбаатар “Бүтээлийн зохиогчид нь тооцоолон бодох  чиглэлийн  шавь сургалтыг бий болгон хөгжүүлж буй эрдэмтэд юм. Шугаман бус тэгшитгэлийн систем бодох шаардлага алхам тутам тулгардаг. Энэ чиглэлийн судалгаа нь олон улсад өргөн судлагддаг. Математикийн чиглэлээр манай судлаачид олон улсын түвшинд хүрч ажиллаж байгаагийн нэг илрэл нь энэ бүтээл юм” хэмээн онцлон хэлэв.


    Номд орсон бүх аргууд нь  тоон туршилтаар баталгаажуулж, өөр аргуудтай жишиж, харьцуулалт хийж давуу болон үр ашигтай талуудыг нь гаргаж өгчээ.  Бүтээлийг англи хэлээр бичиж гаргасан нь судалгааны дүнг дотоодын төдийгүй бусад олон улсын их дээд сургуулиудын сургалтад нэвтрүүлж болох юм. Судлаачид, магистр, доктор, оюутнууд  ашиглах ба судалгааны хэрэглэгдэхүүн болгох боломж нээгдэж буйг онцоллоо.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Бусад мэдээлэл