“High-Order Finite Difference and Finite Element Methods for Solving Some Partial Differential Equations”
“High-Order Finite Difference and Finite Element Methods for Solving Some Partial Differential Equations”

В.Өлзийбаяр, Т.Жанлав, О.Чулуунбаатар, А.Гусев, Ч.Галмандах нарын зохиогчтой “High-Order Finite Difference and Finite Element Methods for Solving Some Partial Differential Equations” сэдэвт бүтээл Springer хэвлэлд хэвлэгдсэн байна. Тус бүтээл нь одоогоор 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 49 олон улсын эрдэм шинжилгээний байгуулга болон их
сургуулиудын номын санд байршиж байна байгаа бөгөөд математик, байгалийн ухаан болон инженер, технологийн салбарт суралцаж буй ахисан түвшний оюутнууд, эрдэмтэн судлаач нарт зориулсан үндсэн 3 бүлэг, хавсралт 1 бүлэг бүхий нийт 114 хуудастай бүтээл.
      − Нэгдүгээр бүлэг: Accurate Finite-Difference Methods for Helmholtz and Wave Equations. Энэ бүлэгт Гельмгольц болон долгионы тэгшитгэлүүдийн тоон шийдийг өндөр нарийвчлалтай олох төгсгөлөг ялгаврын аргуудыг боловсруулж холбогдох теоремуудыг баталж тодорхой жишээнүүд дээр тоон туршилтуудыг хийсэн.
      − Хоёрдугаар бүлэг: Higher-Order Finite-Difference Methods for the Burgers’ Equations. Нэг ба хоёр хэмжээст Бургерсын тэгшитгэлүүдийн тоон шийдийг өндөр нарийвчлалтай олох төгсгөлөг ялгаврын аргуудыг боловсруулж холбогдох теоремуудыг баталж тодорхой жишээнүүд дээр тоон туршилтуудыг хийсэн.
      − Гуравдугаар бүлэг: High-Accuracy Finite Element Methods for Solution of Discrete Spectrum Problems. Зарим тухайн уламжлалт дифференциал тэгшитгэлүүдийн тоон шийдийг өндөр нарийвчлалтай олох төгсгөлөг элементийн аргуудыг боловсруулж холбогдох теоремуудыг баталж тодорхой жишээнүүд дээр тоон туршилтуудыг хийсэн байна.


Бусад мэдээлэл