Орчуулсан: Ч. Мягмаргармаа, Р. Мижиддорж Ном татах линк
Товч танилцуулга
Бүрэн дунд боловсролын хамгийн чухал хичээл болох
математикийн хичээлийг хараагүй суралцагчдад эзэмшүүлэх нь нэлээдгүй
бэрхшээлтэй тулгардаг. Энэхүү бэрхшээлийг шийдвэрлэх үүднээс багш, эцэг эхчүүд,
үе тэнгийн суралцагч нарт зориулан Англи хэлээр хэвлэгдсэн “Mathematics Made Easy for
Children with Visual Impairment” нэртэй номыг орчууллаа.
Агуулга бүрийн талаар дэлгэрэнгүй тайлбарлавал:
1.
Математик заах арга зүй
Харааны бэрхшээлтэй
хүүхдэд математикийн хичээл заах ерөнхий аргуудыг авч үзэх ба математикийн
текст материалыг бэлтгэх арга, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах онцлог,
суралцагчийг үнэлэх арга зэргийг тайлбарлана.
2.
Сампин ашиглан математик тооцоолол хийх
Сампин ашиглан математик
тооцоолол хийх үр дүнтэй аргыг дэлгэрэнгүй тайлбарласан ба дасгалууд нь нэмэх,
хасах, үржүүлэх, хуваах, энгийн бутархайн үйлдлүүд, аравтын бутархайн үйлдлүүд,
квадрат язгуур, хувь зэргийг багтаасан болно.
3.
Математикийн Брайл кодыг ашиглах
Энэ
хэсэгт Немет брайл (Nemeth Braille) кодыг математикийн бүх тэмдэглэгээнд хэрхэн
ашиглах тухай тайлбарлаж кодыг зургаар оруулсан болно. Код бүрийг нарийвчлан тайлбарлаж,
дүрслэлийг үзүүлэв.
4.
Сургалтын стратеги
500 орчим
математикийн ойлголтыг суурь боловсролын түвшинд хэрхэн заах аргыг боловсруулан
оруулсан. Багш, эцэг эхчүүд харааны бэрхшээлтэй хүүхдэд математик заахаасаа
өмнө эдгээр ойлголт, арга зүйтэй танилцсан байх хэрэгтэй.
5.
Бүтээлч математик
Математик ухагдахууныг
цаас нугалах, орчны бодит мэдрэмж авах зэрэг бүтээлч аргаар заах аргуудыг авч
үзлээ.
Дээрх агуулгын хүрээнд харааны бэрхшээлтэй хүүхдэд математикийн хичээлийг үр дүнтэй заах арга зүйг багш, асран хүмүүжүүлэгч, үе тэнгийн суралцагч нарт санал болгож байна.