“Оновчлол, симуляци, оновчтой удирдлага”-ын (ICOSC 2022) олон улсын эрдэм шинжилгээний 7 дахь хурлын шилэгдсэн бүтээлүүд “Springer” хэвлэлийн эмхэтгэл болон гарлаа. Математикийн салбарын эрхлэгч төрийн соёрхолт, шинжлэх ухааны доктор Р.Энхбат, МУИС-ийн төрийн соёрхолт, доктор Ч.Алтаннар, Флоридагийн их сургуулийн профессор П.М.Пардалос нар редактораар ажиллаж, эмхэтгэн гаргасан байна.