Америкийн Мэрилэндийн Санта Маригийн коллежийн профессор Дэвид Кунг Корона вирусын тархалтыг тооцоход шугаман ба илтгэгч загварыг ашиглах талаар их семинарт лекц уншсан байна. Энэхүү лекцийн видео бичлэгийг энд дарж үзэж болох ба агуулгыг товчлон хүргэвэл:
Хамгийн энгийн загвар бол шугаман загвар юм. Жишээлбэл, халдвар 2 хүнээс
эхлэн өдөрт 100-аар нэмэгддэг гэж үзвэл халдвар авсан хүмүүсийн тоо t хугацаанд 2+100t болж өснө.
Кунг өсөлтийн хурд нь тогтмол 100 гэж үзэж тооцоолсон. Гэвч корона вирусын
тархалт шугаман биш байна. Эхний өдрүүдэд 15,16,24,53 гэж халдварласан ба
өсөлтийн хурд нь тогтмол биш, илүү хурдацтай өсөж байсан төдийгүй халдвар авсан
хүмүүс дараа дараагийн хүмүүстээ дамжуулан халдварлуулж байсан тул шугаман биш
илтгэгч загвараар илэрхийлэгдэнэ гэж үзсэн байна. Халдвар авсан хүмүүсийн тоо өдөрт 2 дахин
өсөх жишээг авч илтгэгч загвараар тооцоо хийж үзэхэд 2 халдвартай хүн маргааш
нь 4, нөгөөдөр нь 8 болох жишээтэй. Ингэж үзвэл хэсэг хугацааны дараа
аймшигтайгаар хэт их өсөх нь мэдээж.
7 хоног гэхэд илтгэгч загвараар тооцсон халдвар шугаман загвараар
тооцсоноос хамагүй илүү болж ирнэ. Шугаман загвараар өдөрт 100 тохиолдол
нэмэгдэж 7 хоногийн дараа 700 болно гэвэл илтгэгч загвараар ойролцоогоор 1000, 2000, 4000 гэх мэтчилэн
хурдан өснө.
20 өдрийн дараа шугаман загвараар 2000 тохиолдол гарах бол илтгэгч загвараар
1 сая давна гэж тооцсон байна.
Халдварт өвчин судлалд дамжуулан халдварлуулах тоо (reproduction
number, R0) гэдэг ойлголт байдаг бөгөөд нэг хүн
халдвар тээж явах хугацаандаа дунджаар хэдэн хүнийг халдварлуулах вэ гэдгийг
илтгэдэг. Хэрвээ R0 >1 бол илтгэгч загвараар бүр галд тос нэмсэн юм шиг өснө. R0 <1 болох тусам өвчин аажмаар буурсаар дарагдана. Иймд дамжуулан халдварлуулах
тоог бууруулах, 1-ээс бага байлгах хамгийн сайн арга бие биетэйгээ харьцахгүй
байх юм байна.
Хэрэв хүн бүр гараа тогтмол 20 сек угааж, маск зүүвэл дамжуулан
халдварлуулах тоо буурч, халдварлалтын муруй тэгширч, буурсаар өвчин алга болно
гэж математик талаас нь тайлбарлажээ.
Иймээс бид өөрсдийгээ аль болох тусгаарлавал R0 = 0 болгох бөгөөд энэ нь зайнаас харьцах, хамар, амаа хаахын чухлыг илтгэж байна.
Мэдээ бэлтгэсэн: Математикийн салбарын эрхлэгч ШУ-ны доктор Р.Энхбат