Химэл оюун (AI) нь математикийн салбарт хамгийн том боломж бас хамгийн том эрсдлийг дагуулж байна.
Химэл оюун (AI) нь математикийн салбарт хамгийн том боломж  бас хамгийн том эрсдлийг дагуулж байна.

Математикчид хүнд хэцүү бодлогыг бодоход ашиглах хүчирхэг шинэ хэрэгсэлтэй болжээ. Харин уг хэрэгслийг хэрхэн хамгийн үр дүнтэй ашиглах нь тийм ч хялбар биш ажээ.

Шингэн хөдөлгөөнийг дүрслэн илэрхийлэхэд ашигладаг тэгшитгэлийг анх 200 жилийн өмнө боловсруулсан. Түүнээс хойш өнөөг хүртэл хэн энэ тэгшитгэлийн талаар энгийн нэгэн асуултад хариулж чадахгүй хэвээр байна.  Тодруулбал энэ тэгшитгэлийн шийд зарим тохиолдолд хязгааргүй өсөж , тэсрэлт үүсгэж болох уу ? гэсэн асуулт юм. 
Математикийн энэхүү “тэсрэлт” (blow-up) хэмээх ойлголт нь тодорхой утгатай. Энэ нь ямар нэгэн шалтгаангүй мэт санагдах агшинд шингэний урсгалын тодорхой хэсгийн хурд хязгааргүй их болох үзэгдлийг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, устай ванн дотор хөлийнхөө хурууг үл ялиг хөдөлгөхөд л хязгааргүй хүчтэй усны эргүүлэг гэнэт үүсэж байгаа мэтээр төсөөлж болно.

Шингэн хөдөлгөөнийг дүрслэх Навье-Стоксийн тэгшитгэл (Navier-Stokes equation)-үүдийг ойлгох нь математикчдын олон жилийн турш үргэлжилсэн эрэл хайгуулын нэг байсаар ирсэн бөгөөд шийдийг олохын төлөө тус бүр нэг сая ам долларын шагнал олгодог нэр хүндтэй Мянганы шагналт бодлогуудын (Millennium Prize Problems) жагсаалтад багтдаг. Эдгээр тэгшитгэл нь түүнийг нээж хөгжүүлсэн хоёр эрдэмтний нэрээр нэрлэгдсэн юм. Open AI компани 2026 оны 9-р сарын 8-нд Навье-Стоксийн тэгшитгэлийн шийдийг олсон гэж зарласнаар математикийн ертөнцийг гайхшируулсан байна.  Тус мэдэгдэлд дурдсанаар эдгээр тэгшитгэлийн шийд зарим тохиолдолд тэсрэлт үүсгэж , хязгааргүй өсөж болдог ажээ.  Энэ нь бодит амьдрал дээр шингэн гэнэт хэвийн бус авирлаж эхэлнэ гэсэн үг биш, харин шингэний хөдөлгөөнийг дүрслэхэд ашигладаг математик загвар  төгс биш байж болохыг илэрхийлж байна. Тиймээс ванны ус аюулгүй. Харин математикийн шинжлэх ухаан үүнээс үүдэн урьд өмнө байгаагүй өөрчлөлттэй нүүр тулж магадгүй юм.

Терренс Тао: Хиймэл оюуны компаниуд математикт хор хөнөөл  учруулж байна. Үүний гол асуудал нь гарсан үр дүндээ биш юм. Навье-Стоксийн тэгшитгэлүүд нь онгоцны далавчны аэродинамик үзүүлэлтүүдийг сайжруулахаас эхлээд хиймэл зүрхээр урсах шингэний хөдөлгөөнийг загварчлах хүртэл олон салбарт асар их ач холбогдолтой болохоо удаа дараа баталсан билээ. Математикчид эдгээр тэгшитгэлийн шийд зарим тохиолдолд хязгааргүй өсөж, тэсрэлт үүсгэж болзошгүй гэдгийг таамаглаж байсан. Харин одоо тэд үүнийг зөвхөн таамаг бус баттай мэдэх болсон гэж үзэж байна.

Энэ нь уг нээлтийг дутуу үнэлж байгаа хэрэг биш бөгөөд сүүлийн арван жилийн математикийн хамгийн том нээлтүүдийн нэг болсон юм. Гэхдээ уг нээлтийг хэрхэн хийсэн болон үүний дараа үүсэх маргаан нь  математикийн хөгжлийн ирээдүйд гүнзгий нөлөө үзүүлж магадгүй.

Open AI компани уг бодлогыг судалсан шалтгаан нь хоёр математикч энэ бодлогуудыг шийдэхэд тодорхой ахиц гаргасан боловч судалгааны үр дүнгээ хараахан хэвлэн нийтлүүлж амжаагүй байгааг олж мэдсэнтэй холбоотой байв.  Технологийн компанийн судлаачид уг бодлогыг шийдүүлэхээр олон мянган хиймэл оюуны агентуудаа ажиллуулахаар шийдсэн ба гайхалтай нь ердөө 88 цагийг зарцуулжээ.

Open AI компани 15 сая долларын өртөг бүхий хиймэл оюуны нөөцөө ашиглан Навье-Стоксын мянганы бодлогыг боджээ. Сүүлийн хэдэн сарын хугацаанд хиймэл оюун нь математикийн салбарт цуврал томоохон нээлтүүдийг хийсээр ирсэн бөгөөд энэ удаагийн ололт нь өмнөх бүх амжилтуудаас хамгийн гайхалтай нь болж байна.
 

Эх сурвалж᠄  https://www.soz6.com/news/ai-is-both-the-best-and-worst-thing-to-ever-happen-to-mathematics

Мэдээ бэлтгэсэн ЭША Ж.Даваажаргал

 


Бусад мэдээлэл