Төрийн
соёрхолт эрдэмтэн, профессор шатрын спортын мастер Р.Энхбат, инженер, Монголын ахмадын шатрын Улсын аварга, спортын мастер Г.Чулуун
нарын “Шатар ба Шатрын математик” номыг уншигчдадаа танилцуулъя. Энэ бүтээлийг
шинэ бөгөөд хуучин... бас хуучин бөгөөд шинэ гэчихмээр санагдлаа. Учир нь тэд
өмнө яг ийм нэртэй номыг хэвлүүлж байсан юм. Нэмж өргөтгөсөн хоёрдугаар хэвлэл
нь агуулгын хувьд өмнөхөөсөө хоёр дахин том, хэд хэдэн бүлэг шинээр нэмжээ.
Монголын шатар сонирхогчдод зориулсан шатрын
ном сурах бичгүүд сүүлийн жилүүдэд олноор гарч байгаа боловч шатрыг шинжлэх
ухаан танин мэдэхүйн талаас нь харж бичсэн ном элбэг биш. “Шатар ба шатрын
математик” ном энэцоорхойгнөхсөнонцлог агуулгатай болж. “Шатар бол математикийн
нэг хэсэг..." гэж их математикч Л.Эйлер хэлсэн удаатай. Ингээд ухахаар
шатар сонирхогч хэн бүхэн шатар наадах бүрийдээ цаагуураа математик
сэтгэлгээний төрөл бүрийн дасгалуудыг хийсээр байдаг байх нь. Номын агуулгад
“шатар ба математик”, “шатрын математик”, “шатрын хөлгийн математик”, шатрын
тэмцээний математик" гэсэн төсөөтэй хэллэг ухагдахуунууд олон таарналээ.
Номын эхний “Чамамын тогтмол" бүлэгт шатар математик хоёр эд эсийн
түвшиндээ этгээд нарийн холбоотойг “баталчихаж”.
Математикийн нэгэн төрөл зүйл болсон “шатрын математик”
гэсэн нэр томьёо 1970-аад онд анх үүсчээ. Шатрын хөлөг, дүрс, тоглолт арга
механизм... энэ бүхэн янз бүрийн математик ойлголт, үндэслэлийг тодотгох элдэв
бодлогын жишээ болох нь тугээмэл аж. Олон улсын математикийн олимпиадын бодлогын хураамжсэлтийгүзэж байхад
бараг эмхтгэл болгонд нь шатрын математикийн агуулгатай
бодлогууд байнга таардаг нь сонин. Энэ номонд шатрын үүсэл хөгжил, төрөл бүрийн
жанр, шатар математикийн төрөл бүрийн бодлогуудыг сэдэв сэдвээр нь бүлэглэн
оруулсан нь шатар, математикийн боловсролд бага боловч нэмэр өгөхөөр болжээ.
Шатрын
хөлгийн ард шийдвэр гаргах үйл явц өөрөө цэвэр “хариуцлага” юм, хөлөг дээр
хийсэн хариуцлагагүй үйлдлийнх нь төлөөх шийтгэлийг газар дээр нь шууд
амсуулдгаараа шатар хүнийг үйлдлээ хянах чадвартай болгодог гэсэн санаа
анхаарал татав.
Хүний
оюун ухаанаас хийсвэр сэтгэлгээг нэхэж, аксиоматик шинжтэй байдгаараа
математик, шатар хоёр хоорондоо их төстэй. Математикч ба шатарчны сэтгэлгээний
хэлбэр нь ойролцоо гэнэ. Шатрын дэлхийн ихэнх аваргууд математикт авьяастай
байсан нь санамсаргүй хэрэг биш гэдгийг энэ номыг сонирхоод харчихмаар юм
билээ. Суут математикч Ф.Гаусс... нар математик ба шатрын “дундын” олон
гайхамшигт бодлогуудын нэг тод жишээ болсон “найзалдаггүй” найман бэрс, морин
тойруулгын “битүү” маршрут зэрэг бодлогуудад цаг хугацаагаа зарж, холбогдох
шийдлүүдийг нь эрж хайж байж. Америкийн математикч Ж.Риоданы “Тэрэгний олон
гишүүнт”- ийг зарим уншигч мэдэх байх. Комбинаторик, группийн онол, тооны
онолын ихэнх бодлогууд “тэрэгний олон гишүүнт” -ийн хэлбэрт бичигддэг гэнэ.
Орчин
үед математик ба шатрыг холбон хөгжиж байгаа шинэ салбар “шатрын машин” бий
болж, хүчин чадал нь байнга өсч байгаа. Шатрын программын зориулалтаар
боловсруулагдсан тооцооны аргууд эдийн засгийн болон бусад олон салбарын тулгамдсан
асуудлуудыг шийдвэрлэхэд төсөөтэйгөөр хэрэглэгдэж буй. Энэ салбарт дэлхийн
шатрын аварга, техникийн шинжлэх ухааны доктор, профессор М.Ботвинник олон
жилийн хүч хөдөлмөрөө зориулж байсан юм. Их мастерын түвшинд тоглож чаддаг
шатрын машин зохиох М.Ботвинникийн хүсэл мөрөөдөл өдгөө нэгэнт биелжээ.
Олон
улсын шатрын холбоо (БЮЕ) үйл ажиллагаандаа тамирчдын чансааг үнэлэх Элогийн
коэффициентийг ашигладаг. Америкийн математикч А.Элогийн боловсруулсан чансаа
үнэлэх аргачлал шатарчны амжилтыг тоон хэлбэрээр харьцуулан жишихэд он удаан
жил хэлбэрэлтгүй үйлчилсэн хосгүй систем гэж шатрын спортынхон онцолдог.
Математик шатрын холбоог энэ мэт олон жишээгээр нотолж болно.
Номын зохиогчид уншигчаа математикт бас шатарт “дурлуулах” замаар тэднийг энэ чиглэлийн тодорхой хэмжээний уран сэтгэмжтэй болоход туслах даруухан зорилт дэвшүүлж, “Эхний ээлжинд шатрын талаарх тойм төдий төсөөллөөсөө салж, авьяас билгээ нээх чиглэлд бага боловч ахих аваас бидний зорилт бүрнээ биелэх болно” гэж онцолжээ. Ц.БААСАНСҮРЭН
"Өдрийн сонин"-ийн 2021.01.22-ны №016(6638) дугаараас.