“ПУГАКУ” Супер компьютер
“ПУГАКУ” Супер компьютер

    Технологийн эрин зуунд шинжлэх ухаан, технологийн салбарт өндөр хүчин чадалтай супер компьютерийн хэрэгцээ, шаардлага өссөн нэмэгдэж байна.  Энэ хэрэгцээ, шаардлагыг хангахын зорилгоор олон төрлийн супер компьютер байгуулах судалгааны ажлыг шинжлэх ухаан, технологи, эдийн засгийн тэргүүлэх улсууд хэрэгжүүлж байна. Үүний нэг нь 2014 оноос хэрэгжүүлсэн Япон улсын RIKEN хүрээлэнгийн физик, химийн судалгааны төв болон “Fujitsu” компанийн хамтарсан ARM процессорт суурилсан супер компьютер бүтээх төсөл юм. Уг төслийг Японы боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамнаас нийт 1,2 тэрбум доллараар санхүүжүүлсэн ба төслийн үр дүн A64FX 48C 2.2GHZ ARM процессорт суурилсан 415 PFLOPS хурдтай, нэг секундэд 415*1015 үйлдлийг гүйцэтгэх хүчин чадалтай  Пугаку супер компьютерийг бүтээсэн байна.

    Пугаку супер компьютер нь 7,630,848 cpu сувагтай ба Tofu interconnect D (28 Gbps x 2 lane x 10 port) сүлжээгээр холбогдсон 158,976 ширхэг бүрэлдэхүүн компьютерүүдаас бүрдсэн юм. Уг супер компьютерийг 2019 оны 12-р сараас RIKEN хүрээлэнгийн шинжлэх ухаан-судалгааны тооцооллын төвд шилжүүлж байршуулах ажил эхэлж 2020 оны 5-р сард шилжүүлэлт, угсралт, тохируулгын ажил бүрэн дуусч ковид-19 цар тахалтай тэмцэхэд эрдэмтэн судлаач нар ашиглаж байна.

    Пугаку супер компьютер нь 2020 оны 6-р сард гаргасан шилдэг 500 супер компьютерийн жагсаалтыг тэргүүлсэн ба 2018 оноос тэргүүлж байсан Америкийн нэгдсэн улсын “submit” супер компьютераас 2,8 дахин өндөр хүчин чадалтай юм. Уг жагсаалтыг олон улсын судалгааны байгууллагаас жил 2 удаа 6 болон 11 –р саруудад гаргадаг юм.

Эх сурвалж:

·         https://www.top500.org/lists/hpcg/hpcg-november-2020/

·         https://www.extremetech.com/extreme/311995-japans-new-arm-based-supercomputer-is-the-fastest-in-the-world

·         https://www.hpcwire.com/2020/06/22/japans-fugaku-tops-supercomputing-list-415-petaflops/

·         https://en.wikipedia.org/wiki/Fugaku_(supercomputer)

Мэдээ бэлтгэсэн: Мэдээллийн технологийн салбарын ЭША У.Батхишигт




Бусад мэдээлэл