АБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН ЭМЭГТЭЙ.
АБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН ЭМЭГТЭЙ.

2019 онд Норвегийн Шинжлэх Ухааны Академи Абелийн шагналыг АНУ-ын Остин дахь Техасын их сургуулийн Карен Кескулле Улхенбекке-д гардуулсан байна.  Тэрээр хэмжээсийн онол, интегралчлагдах систем дэх тухайн уламжлалт дифференциал геометрийн тэгшитгэл, түүнийг бодох аргад гаргасан амжилтаараа энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон байна. Түүний хийсэн ажлууд нь геометр ба математикийн физикт дүн шинжилгээ хийх аргад их нөлөө үзүүлсэн байна. 

Карен Кескулла Уленбек нь 1987 оноос Техасын их сургуульд ажилласан ба сүүлийн дөчин жилийн хугацаанд хийсэн тухайн уламжлалт дифференциал геометр, хэмжээсийн онол дахь суурь судалгааны ажлуудаараа математикийн шинжлэх ухааны орчин үеийн дүр төрхийг эрс өөрчилсөн юм.

Мэдээ бэлтгэсэн: Доктор С.Батбилэг

Эх сурвалж: http://mathcenter.kpfu.ru/global_news/, http://www.abelprize.no/c73996/binfil/download.php?tid=74092


Бусад мэдээлэл