Боловсрол
Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Шинжлэх Ухаан
Технологийн Сан, Байгалийн Ухааны
Салбарын Залуу Эрдэмтдийн Холбооноос хамтран зохион
байгуулсан залуу судлаачдын олимп
гэж нэрлэгддэг ХҮРЭЛТОГООТ-2019
Эрдэм шинжилгээний бага хурлын Байгалийн ухааны салбар хуралдаан
2019 оны 10 сарын 26-ны өдөр одон орон судлах Хүрэлтогоот оргилд амжилттай болж өндөрлөлөө.
Байгалийн
Ухааны Салбарын Хүрэлтогоот2019 эрдэм шинжилгээний бага хуралд эхний шатны шалгаруулалтаас 13
бүтээл шалгаран
аман илтгэлээр хэлэлцүүлснээс Дэд БАЙР-т ШУА-ийн Математик, Тоон Технологийн хүрээлэнгийн ЭША Б.Отгонсувд “Хиймэл нейроны сүлжээний
аргаар цаг уурын мэдээлэлд үндэслэн агаарын чанарыг урьдчилан таамаглах нь”
сэдэвт бүтээлээрээ
шалгарч БСШУС-ын нэрэмжит залуу судлаачдад олгодог “4 САЯ ТӨГРӨГИЙН ГРАНТ”-ыг хүртэх эрхээр
шагнагдлаа.
Мөн
энэ удаагийн хурлын тусгай байрт шалгарсан илтгэлүүдэд ивээн тэтгэгч
байгууллагуудын нэрэмжит шагнал олгогдсоноос манай хүрээлэнгийн ЭША Ч.Баясгалан
“Эрчим хүчний хэрэглээний мониторингийн систем байгуулах нь” сэдэвт бүтээлээр Синапс ХХК-ийн “ШИЛДЭГ
ИННОВАЦИЛАГ БҮТЭЭЛ” шагналыг хүртсэн баяртай явдлууд тохиолдов.
Шагнал авсан судлаачиддаа баяр хүргэж цаашдын эрдэм
судалгааны ажилд нь амжилт хүсье.
ШУА – ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн хамт олон