Хэвийн тархалт нь амьдрал дээр олонтой тааралддаг. Хэвийн тархалтыг нормаль тархалт, Гауссын тархалт гэж бас нэрлэдэг. Энэхүү тархалт нь дундаж утга ба стандарт хазайлт гэсэн 2 параметрээр тодорхойлогдоно. Ихэнх утгууд нь дундаа байрлаж, үлдсэн цөөн хэсэг нь 2 захдаа байрлах хонх хэлбэрийн графиктай байна.
Тархалтын дундаж нь
графикийн төвийн байрлалыг тодорхойлох ба стандарт хазайлт нь графикийн өндөр
ба өргөнийг тодорхойлдог бөгөөд
тархалтын муруйн доорх нийт талбай нь 1-тэй тэнцүү байна.
Амьдралд өргөн тааралддаг хэвийн тархалт бүхий хэмжигдэхүүний жишээг авч үзье.
1. Хүний
биеийн өндөр, жин.
Хүний биеийн өндөр нь хэвийн тархалттай хэмжигдэхүүний тод жишээ юм. Тодорхой хүн амын ихэнх нь дундаж өндөртэй байдаг. Маш цөөн тооны хүмүүс дундаж өндрөөс өндөр эсвэл намхан байдаг. Тиймээс энэ нь хэвийн тархалтыг жишээ болно.
Дөнгөж төрсөн нярай хүүхдийн хэвийн жин нь 2.5-3.5кг байдаг. Шинээр төрсөн хүүхдүүдийн ихэнх нь ийм жинтэй байдаг бол цөөн тооны хүүхдүүд энэхүү хэмжээнээс их эсвэл бага жинтэй байдаг. Тиймээс төрөлтийн жин нь хэвийн тархалтын муруйг харуулж байна.
2. Оюутны
үнэлгээ
Дундаж үнэлгээтэй оюутнууд дийлэнх хэсгийг бүрдүүлдэг бол үлдсэн цөөн тооны оюутнууд маш сайн эсвэл тааруу байдаг .
3. Хүн
амын IQ-н түвшин
Аливаа нийгмийн хүн амын дийлэнх хүмүүсийн IQ хэвийн дундаж хэмжээ болох 70-130 хооронд байдаг бол бусад цөөн тооны хүмүүсийн IQ 130-с-их буюу маш өндөр эсвэл 70-с бага буюу маш бага байна.
4. Шоо хаях
Шоо хаях нь хэвийн
тархалтын сонгодог жишээ юм. Шоог 100 удаа хаявал '1' буух магадлал нь 15-18%
байдаг ба хэрэв шоог 1000 удаа хаявал '1' авах магадлал мөн ижил байна. Энэ нь
дунджаар 16.7% (1/6) байна. Хэрэв хоёр шоог нэгэн хаявал нийт 36 боломжтой. Шоо
хаялтын тоог хязгааргүй ихэсгэвэл буух магадлалын үр дүн нь хэвийн тархалт руу
дөхнө.
Зоос шидэх нь маргаан
шийдвэрлэх хамгийн эртний аргуудын нэг юм. Ихэвчлэн тэмцээний өмнө зоос шиддэг. Зоос шидэхийн шударга
байдал нь аль ч талд тэгш боломж олгож байгаа
явдал юм. Сүлд буух магадлал 1/2, Тоо
буух магадлал мөн 1/2. Хэрэв зоосыг олон удаа шидвэл сүлд, тоо буух магадлалын тархалт нь хэвийн тархалт руу дөхөх
ба нийт магадлалуудын нийлбэр үргэлж 1 байна.
Эх сурвалж https://studiousguy.com/real-life-examples-normal-distribution/