2024 онд болсон “Хелен” хар салхи, АНУ-ын хүчтэй хуй салхи зэрэг томоохон байгалийн үзэгдлүүдийн үеэр агаар мандал хэрхэн “амьсгалж” байсныг энэхүү төхөөрөмж маш тодорхой бичиж авсан байна.
“Агаар мандлын долгионы туршилт” төхөөрөмжөөс авсан энэхүү зурагт 2024 оны 5 сарын 3нд АНУ-Мексикийн хилийн ойролцоо болсон хуй салхийг харуулжээ. Агаар мандлын долгионы туршилтын 2529 дэх тойрог замын уг зурагт Техас ба Мексик дээгүүр бараг төгс тойрог хэлбэрээр тархаж буй торнода шуурга. Эх сурвалж: НАСА Ютагийн Үндэсний Их сургууль
Сансрын цаг агаар үймрэх нь шинжлэх ухааны сонирхолтой сэдэв төдий зүйл биш дээд агаар мандал дэх цэнэгт хий буюу плазмын нягт өөрчлөгдөх нь:
Тиймээс эдгээр агаарын долгионыг ойлгох нь сансарт суурилсан эдийн засаг, Дэлхийн технологийн дэд бүтцийг хамгаалахад чухал алхам болж байна
Агаар мандлын долгионы туршилт төхөөрөмж үүргээ амжилттай дуусгаснаар одоо сансрын станц дараагийн том судалгааны төхөөрөмж “Уур амьсгалын үнэмлэхүй цацраг ба хугарлын ажиглалтын төвийн туршилтын төсөл” -д зайгаа тавьж өглөө. Энэ төхөөрөмж нь нарны гэрлийн ойлтыг урьд өмнөх хэмжилтээс 5-10 дахин илүү нарийвчлалтай хэмжих юм.
Харин Агаар мандлын долгионы туршилтын цуглуулсан 80 сая гаруй зураг, мэдээлэл нь олон нийтэд нээлттэй болж, Дэлхийн өнцөг булан бүрийн судлаач, сонирхогчдод нээлт хийх боломжийг олгох юм байна. Дэлхий ба сансрын хоорондох нууцлаг холбоог бид ийнхүү анх удаагаа тод томруунаар харах болжээ.
Эх сурвалж: NASA, Utah State University Space Dynamics Laboratory https://science.nasa.gov/science-research/heliophysics/nasas-awe-completes-mission-to-study-earths-effect-on-space-weather/
Мэдээ бэлтгэсэн ЭША Б.Булган