Өгөгдөл
нь тоо, хүснэгт, зураг хэлбэртэй байж болно. Өгөгдөл нь тодорхой утга агуулгыг
илэрхийлдэггүй тодорхой ач холбогдол, хэрэгцээг хангаж чаддаггүй тул түүнийг
боловсруулны үндсэн дээр ашигладаг.
Минут
тутам өгөгдөл хэрхэн бүтээгдэж байгааг харж болно. 2020 он нь хүмүүс хоорондын
харилцаа, дижитал ертөнцтэй харилцах болон бидний амьдралын хэв маяг зэрэг
бүхий л зүйлийг өөрчилсөн. COVID-19 цар тахлын улмаас бүх ажил мэргэжил
цахимаар явагдах болсонтой холбогдуулан бизнесийн үйл ажиллагаа, үйл явцыг илүү хурдацтай технологийн өөрчлөлтөнд
хөтөлсөн. Өгөгдөл хэзээ ч унтдаггүй бөгөөд энэ нь удаашрах шинж тэмдэггүй
байдаг. Манай ертөнцөд минут тутамд хэр их мэдээлэл бий болдгийг тоймлон хүргэж
байна.
Минут тутам гарч ирж буй өгөгдлийн тоо хэмжээ Data Never Sleeps 9.0 – судалгаа
2021 оны 7-р сарын байдлаар дэлхийн нийт хүн амын интернет хэрэглэгч 65%-д хүрч, одоо 5.17 тэрбум хүнийг төлөөлж байгаа нь 2021 оны 1-р сарынхаас 10%-иар өссөн байна. Үүнээс 92.6 хувь нь мобайл төхөөрөмжөөр интернэтэд холбогдсон байна. Статистикийн мэдээлснээр 2021 онд дэлхий даяар хэрэглэсэн мэдээллийн нийт хэмжээ 79 зеттабайт байсан бөгөөд 2025 он гэхэд жилийн тоо 180 зеттабайт болж өсөх төлөвтэй байна.
Дэлхийн интернет хэрэглэгчийн хүн амын өсөлт /тэрбумаар/
Боловсруулсан өгөгдөл нь мэдээлэл
болж чадна. Мэдээлэл дээр үндэслэн дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах
боломжтой. Мэдээлэл нь мэдлэг болж чадна.
Мэдээлэл нь үнэ цэнэтэй ач
холбогдолтой байхын тулд:
· Мэдээлэл нь тухайн цаг үед бэлэн байх. Жишээ нь:
вальютийн ханшийн мэдээ хором бүр хэлбэлзэн өөрчлөгддөг бол цаг агаарын мэдээг
7 хоногийн давтамжаар гаргах боломжтой гэх мэт.
· Мэдээлэл агуулгын хувьд үнэн зөв (найдвартай), ач
холбогдолтой (үнэ цэнэтэй, аливаа шийдвэр гаргахад хэрэгтэй), бүрэн, тодорхой
(тодорхой асуудлаарх бүх мэдээлэл бүрэн, агуулгын хувьд ойлгомжгүй буюу бүрхэг
бус, хоёрдмол утгагүй), хэмжигдэх боломжтой, чанартай (хэрэгцээтэй, шаардлага
хангасан, тодорхой), оновчтой тодорхойлогдсон байх хэрэгтэй.
· Эцсийн хэрэглэгчдэд хүргэх мэдээлэл нь аль болох
энгийн бөгөөд ойлгомжтой хэлбэрээр, нарийвчлагдсан, тодорхой бүтэц ба зохион
байгуулалттайгаар хялбар байдлаар илэрхийлэгдсэн байх нь чухал.
Эх сурвалж: https://hazelcast.com/glossary/stream-processing/
Хэрэгцээтэй, ач холбогдолтой
мэдээллийн шинж чанарууд
1.
Үр ашигтай /хямд/ - хэрэгцээтэй ач холбогдолтой байх
гол шинж чанар бол “хямд” байх буюу түүнийг олж авах, боловсруулах, түгээх
зардал бага байх явдал юм.
2.
Шинэлэг – Шийдвэрийг бүрэн зөв бөгөөд цаг үеээ олсон
шинэ мэдээлэлд тулгуурласан байвал илүү үр дүнтэй, илүү ач холбогдолтой, илүү
оновчтой байна.
3.
Үнэн зөв – мэдээлэл нь үнэн зөв байх хэрэгтэй. Ажилчны
мэдээлэл байхад тухайн хүний утасны дугаар өөрчлөгдсөн бол үнэн зөв байдлаа
алдна.
4.
Бүрэн – Мэдээлэл нь бүрэн байснаар ач холбогдолтой
шинжээ хадгална. Мэдээлэл нь дутуу байвал ажлын гүйцэтгэл ба үр дүнд сөргөөр
нөлөөлөх эрсдэлтэй.
5. Хамаарал – Мэдээлэл нь тодорхой зүйл тавигдсан асуудалтай ямар нэгэн байдлаар хамааралтай буюу уялдаа холбоотой байна. Мэдээлэл нь хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар илэрхийлэгдэж дүрслэгдсэн байх шаардлагатай.
Мэдээ бэлтгэсэн: МТТХ-Мэдээллийн технологийн салбар, ЭША, Б.Хажидмаа
Эх сурвалж:
1.
https://www.domo.com/blog/what-data-never-sleeps-9-0-proves-about-the-pandemic/
2.
УБ хот 2012 он, С.Уянга, Мэдээллийн системийн үндэс,
МУИС