МАТЕМАТИК БИДНИЙ ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛД
МАТЕМАТИК БИДНИЙ ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛД

    Зарим хүмүүс математикийг ердөө л төвөгтэй дүрэм томьёо гэж боддог. Гэвч математик бол бидний өдөр тутмын амьдралын бүхий л үйл явцад тааралддаг, бөгөөд бүх салбарт ашиглагддаг түгээмэл хэл юм. Бидний өдөр тутмын амьдралд санаатай болон санамсаргүйгээр үргэлж хэрэглэгдэж байдаг амьдралын хэрэглүүр билээ.


·         Төсөв боловсруулах

    Өнөөдөр хэдэн төгрөг зарцуулах боломжтой вэ? Хэзээ шинэ машин худалдаж авах боломжтой болох вэ? Илүү хэмнэх ёстой юу? Ийм бодол бидний толгойд байнга эргэлдэж байдаг. Орлого зарлагаа зөв зохицуулах гаргалгаа нь  математик юм.

Хэрэглээ: математикийн үндсэн үйлдэл ( нэмэх, хасах, үржих, хуваах), хүүгийн тооцоолол, арифметик тооцоолол



·         Барилга бүтээн байгуулалт

    Математик нь барилгын ажлын үндсэн суурийн нэг. Маш олон тооцоо, төсөв  боловсруулах, төлөвлөгөө зохиох, зардлыг тооцох гэх мэт бүх зүйлийг математик дээр үндэслэн хийдэг. Хэрэв та итгэхгүй бол барилгын ажилчдаас асуугаарай, барилгын ажлыг гүйцэтгэхэд математик хэчнээн чухал болохыг хэлэх болно.

Хэрэглээ: Төсөв боловсруулах, Хэмжилт, Зардал ба ашгийн үнэлгээ, Арифметик тооцоо, Геометр, Тооцон бодох ба статистик, Тригонометр

·       Дасгал хөдөлгөөн болон бэлтгэл сургуулилт

    “Би жингээ хасах шаардлагатай байна. Хүссэн бие жиндээ хүрч чадах болов уу? Хэрхэн? Хэзээ? Би булчинтай болох боломжтой юу?” Эдгээр асуултад хариулахын тулд мөн л бидэнд математикийн ойлголт хэрэгтэй. Бид математик дээр тулгуурлан цагийн хуваарийн дагуу дасгалаа хийж, дасгал хөдөлгөөнөө тооцоолох зэргээр математикийг ашигладаг.

Хэрэглээ: Үндсэн математикийн үйлдлүүд (нэмэх, хасах, үржих болон хуваах), логик зүй. 

·       Интерьер дизайн

    Интерьер дизайн нь сонирхолтой хэдий ч энд ч мөн маш олон математикийн тооцоолол хийгдэж байдаг. Мөн барилга байгууламж, өрөө, байшингийн зөв төлөвлөлтийг тооцоолон бодохын тулд талбай, эзлэхүүний тооцоонд үндэслэн интерьерийг төлөвлөдөг шүү дээ.

Хэрэглээ: Геометр, Харьцаа ба пропорц, Математикийн үйлдлүүд, Тооцоолол ба статистик

·       Загвар зохион бүтээх

    Математик нь интерьер дизайн дээр чухал байсантай нэгэн адил загвар зохиоход ч мөн зайлшгүй чухал ойлголт юм. Математикийн хэмжилт хийх, хувцасны тоо хэмжээ, чанарыг тооцох, өнгөний зохицол сонгох, өртөг, ашгийг тооцох, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, таашаалд нийцүүлэн даавуу үйлдвэрлэх зэргээс эхлээд үе шат бүрд математикийг хэрэглэж ажилладаг юм.

Хэрэглээ: Үндсэн математикийн үйлдлүүд, Харьцаа болон пропорц.

·       Хүнсний дэлгүүр болон Супермаркетад худалдаа хийх

    Математикийн тооцооллыг ашигладаг хамгийн түгээмэл газар бол таны ойр орчмын хүнсний болон супермаркет юм. “50%-ийн хямдралтай”, “Нэгийг авбал нэг үнэгүй” гэх мэт самбаруудыг ихэнх дэлгүүрүүдээс харж болно. Бид дэлгүүрээс худалдан авалт хийхдээ, ийм самбарыг харж, худалдан авах тоо хэмжээ, жин, нэгжийн үнэ, хямдралтай үнийн дүнг тооцоолж, эцэст нь бүтээгдэхүүний нийт үнийг төлж худалдаж авдаг. Тиймээс математик нь бидний өдөр тутмын амьдралын чухал хэсгийг бүрдүүлдэг.

Хэрэглээ: Математикийн үндсэн үйлдлүүд, Харьцаа болон пропорц, Алгебр. 

·       Хоол хийх үед

    Та гал тогоондоо ч бас математикийг ашигладаг. Хоол хийх эсвэл ямар нэгэн зүйлийг жигнэхийн тулд: хэрэглэх хүнсний хэмжээ, орц найрлагын эзлэх хувь, хоорондын харьцаа, хоол хийх арга, хоол хийхэд хэрэглэх сав суулга болон бусад алхмыг хийхэд мөн л бидэнд математикийн мэдлэг шаардлагатай болдог. Тэр ч байтугай хүүхдүүддээ гал тогоонд хоол хийж байхдаа нь  математикийн үндсэн аргуудыг тайлбарлаж болох юм.

Хэрэглээ: Математикийн алгоритм, Үндсэн математикийн үйлдлүүд, Харьцаа болон пропорц. 


·       Спорт

    Математик нь хүний танин мэдэхүйн болон шийдвэр гаргах чадварыг дээшлүүлдэг. Ийм ур чадвар нь тамирчны хувьд маш чухал, тамирчин тоглолтдоо зөв шийдвэрийг гаргаж чаддаг. Хэрэв хүн ийм чадваргүй бол тоглож чадахгүй. Математик нь спортын талбай дээр ч маш чухал байдаг байна.

Хэрэглээ: Магадлал, Үндсэн математикийн үйлдлүүд ба алгоритм, Логик, Тоглоомын онол. 

·       Цаг төлөвлөлт

    Цаг төлөвлөлт нь бидний өмнө тулгардаг хамгийн чухал зүйлсийн нэг юм. Өрсөлдөөнт нийгэмд цагийг үр ашигтайгаар олон зүйлийг амжуулахыг шаардаг болсон. Ингэхийн тулд математикийн үндсэн ойлголтуудыг ашиглаж цаг, ажлаа хамгийн оновчтойгоор төлөвлөх шаардлагатай.

Хэрэглээ: Логик, Математикийн үндсэн үйлдэл, Анализ

·         Жолоо барих үед

    “Хурд, хугацаа, зай” –г физикээс гадна математикийн хичээлд бас судалдаг бөгөөд энэ нь ямар ч тээврийн хэлбэрээс үл хамааран жолоодлогын үндэс суурь болдог. Аливаа зайг туулахад ямар хурдтай явах вэ? Хэчнээн хугацаа шаардагдах вэ? Баруун эсвэл зүүн тийш эргэх үү? Машинаа хэзээ зогсоох вэ? Хурдаа хэдийд нэмж эсвэл хасах вэ? гэх мэт асуултад хариулахад математик тусалдаг.

Хэрэглээ: Логик, Тоон дүгнэлт, Математикийн үйлдлүүд


·         Аялал төлөвлөх

    Бид аялалд явахдаа ч математикийг ашигладаг. Аяллын төсөв, аяллын хоногийн тоо, очих газар, зочид буудал, бусад ажлуудаа зохицуулах шаардлага гардаг. Энд ч мөн математик чухал үүрэг гүйцэтгэдэг. Амралт аялал зугаалга хөдөө гадаа явахдаа ч математик бидэнд хэрэг болох нээ.

Хэрэглээ: Төсөв гаргах, Алгебр, Тооцоолол, Математикийн үйлдлүүд. 


·         Видео тоглоомууд

    Бага насны хүүхэд болон насанд хүрсэн зэргээс үл хамааран стрессээ тайлахын тулд мөн чөлөөт цагаа зугаатай өнгөрөөхийн тулд видео тоглоом тоглодог. Бид тоглож байгаа үедээ ч мөн математикийг ашиглаж хамгийн оновчтой шийдвэрийг гаргаж ялалт байгуулдаг билээ.

Хэрэглээ: Тоглоомын онол, Магадлал, Логик сэтгэлгээ, Геометр, Алгебр, Тооцоолол, Статистик. 

·         Цаг агаарын урьдчилсан мэдээ

    Цаг агаарын урьдчилсан мэдээг математикийн магадлалын ойлголт дээр үндэслэн хийдэг. Үүгээр дамжуулан бид нарлаг өдөр болох уу эсвэл хур тунадас орох уу гэх мэт цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдэж авдаг. Тиймээс дараагийн удаа гаргахдаа цаг агаарын урьдчилсан мэдээг харахаа битгий мартаарай.

Хэрэглээ: Магадлал, Статистик. 

·        Хот төлөвлөлт

    Хот төлөвлөлт бол аварга том Mega төсөл л гэсэн үг олон жилийн тооцоолол судалгаа шинжилгээ дээр үндэслэн олон жилийн хугацаан судалж байж сая нэг хот босдог. Харин ингэхийн тулд зардал өртгийг тооцоолох, төлөвлөх, зорилтот түвшин тодорхойлох гэх мэт ойлголтуудыг шийдвэрлэх шаардлагатай болдог. Эдгээр нь бүгд математикийн нэг хэсэг юм.

Хэрэглээ: Тригонометр, Алгебр, Шугаман программчлал, Үйл ажиллагааны судалгаа.


·        Асуудлыг шийдвэрлэх чадвар

    Амжилтад хүрэх хамгийн чухал чадваруудын нэг бол асуудлыг шийдэх чадвар. Ийм ур чадвар нь тухайн хүнд амьдралдаа зөв шийдвэр гаргахад нь тусалдаг. Энэ нь тухайн хүн математикийн үндсэн ойлголтуудын мэдлэгтэй байх үед зөв шийдвэр гаргах нь гарцаагүй юм.

Хэрэглээ: Логик сэтгэлгээ, Математикийн сэтгэлгээ, Үндсэн математикийн үйлдлүүд. 


·        Бусад хичээлүүдийн суурь

    Математикийг бүх шинжлэх ухааны хаан гэдэг. Тийм ч учраас бүх хичээлийн суурийг болдог. Физик, хими, эдийн засаг, түүх, нягтлан бодох бүртгэл, статистик гэх мэт бүх хичээлүүд математик дээр суурилдаг. Тиймээс, та "Би математикийн хичээлийг хэзээ ч сурахгүй!" гэж бодсон ч тэр таныг хэзээ ч орхихгүй гэдгийг санаарай.

Хэрэглээ: Математик үйлдлүүд, Төсөвлөлт, Үйл ажиллагааны судалгаа, Алгебр, Шугаман программчлал, Алгоритм, харьцаа ба пропорц. 

·        Маркетинг

    Бидний үзэж байгаа киноны дундуур гардаг зар сурталчилгаа, байнга шахуу ирдэг захидал, мэйл, дуудлага, хаа сайгүй өлгөсөн хямдралын самбарууд гэх мэтийн бид хэдийн дасал болсон зүйлсийг маркетингийн математик дээр үндэслэн судалсны үр дүнд та бидэнд хүрдэг. Иймээс математик бидний эргэн тойронд байнга байдаг.

Хэрэглээ: Төсөв, Хувь хэмжээ, Харьцаа, Алгебр, Магадлал, Математикийн үйлдлүүд.


Эх сурвалж: https://studiousguy.com/examples-of-mathematics/
















Бусад мэдээлэл