ЭРТ ЦАГТ ДЭЛХИЙН ХҮЛЭМЖИЙН ХИЙ ТӨСӨӨЛЖ БАЙСНААС Ч ИХ БАЙЖЭЭ
ЭРТ ЦАГТ ДЭЛХИЙН ХҮЛЭМЖИЙН ХИЙ  ТӨСӨӨЛЖ БАЙСНААС Ч ИХ БАЙЖЭЭ

Өнөөгийн цаг уурын өөрчлөлтийн улбаа нь өнгөрсөнд буюу эрт цагт дэлхийн хүлэмжийн хийн агууламж бидний төсөөлж байснаас ч илүү халуун байсантай холбоотой болох нь судлаачдын дүгнэлтээр батлагдаж байх шиг

Эрдэмтэд геологийн өгөгдөл болон хугацааны цуваа, хиймэл оюуны тооцооллын аргаар 485 жилийн агаарын хэмийн цагалбар гаргажээ. Тус цагалбарт агаарын дундаж хэм Цельсийн 110С-360С байсан байна.

Өмнө нь дэлхийн агаарын хэмийг 140С-260С гэсэн тооцооллыг гаргаж байв.

Тус судалгаанд өнгөрсөн цаг агаарын талаар мэдээлэл олж авахын тулд тунадасны судалгаа, сая сая жилийн өмнөх ургамал, амьтны чулуужсан үлдэгдэл, мөн түүнчлэн чулуу болон эрдэс доторх химийн шинж тэмдгийг хэмжих зэрэг нарийвчилсан судалгаануудыг хийн палеотемпературыг сэргээн эртний температурын загварчлалыг гаргаж авчээ.

Судалгааны үр дүнд агаар мандалд нүүрсхүчлийн хий өндөр түвшинд байсан нь өмнө нь илүү их дулаан байсныг илтгэлээ. Нүүрсхүчлийн хий өндөр байх шалтгаан нь метан үе үе дэлбэрч, галт уулын идэвхижил ихээс гадна дэлхийн эргэлтийн тэнхлэг, тойрог замын өөрчлөлтүүдээс хамааралтай хүлэмжийн хий ихээр хуримтлагдаж байсан бололтой.

 Вашингтоны Смитсоны Үндэсний Байгалийн түүхийн музейн судлаачид 2018 онд “DEEP TIME” чулуужсан үлдэгдэл дээр танхимын хэмд хэрхэн өөрчлөлт гарч байгааг ажигласнаар агаарын хэмийн тооцоололд алдаа байгааг олж мэдсэнээр “шинэ оньсого”-той учирсан хэмээн судалгаанд оролцож байсан палеоклимологич Эмили Жадд хэллээ.

Хүлэмжийн хийн эртний температурыг тодорхойлох олон аргыг ашигласан өмнөх судалгаанууд нь зөвхөн компьютерийн загвар ашиглаж байсан бөгөөд Фанерозойн үеийн дулаарлыг авч үзээгүй бүхэлд нь орхигдуулсан байжээ. Фанерозойн үед дэлхийн халуун оронд судлаачдын бодож байснаас хамаагүй дулаан байсан гэнэ.

Цаг агаарын загвартаа дэлхийн одоогийн дулаарлын хүчин зүйлсийг нэмж сан байна. Одоогийн байдлаар дэлхийн дундаж температур 150С байгаа нь эрт үетэй харьцуулбал харьцангуй мөсөн  байшингийн байдалд байгааг харуулж байна.

Гэвч энэ нь хүний хүчин зүйлээс хамаарал бүхий дэлхийн дулаарал биш л дээ. Сүүлийн 2000 жилийн хугацаанд дэлхий хүний бүрүүтай үйл ажиллагаанаас болж асар хурдацтай дулаарч байна.

Эрт цагийн дулааралд организмууд цаг агаарын нөхцөл байдалдаа дасан зохицож хувьсан өөрчдөгдөж байсан бол өнөөгийн дулааралд дасан зохицох нөхцөлгүйгээр хурдан халж байна.

Эх сурвалж: https://www.sciencenews.org/article/earth-greenhouse-temperature-timeline
Мэдээ бэлтгэсэн: МТС ЭША Г.Булган


Бусад мэдээлэл