Даваа
гарагт (2021.08.16) Швейцарын судлаачид математикийн тогтмол п тооны
нарийвчлалыг супер компьютер ашиглан 62.8 их наяд тооны нарийвчлалд хүргэж
дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоосон гэж мэдэгдэв.
Граубудендений
(Graubuanden University) Хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн мэдээлснээр
энэхүү тооцооллыг хийхэд супер компьютер ашиглан 108 хоног, есөн цагийг
зарцуулсан байна.
Энэ
нь Google-н 2019 онд үүлэн технологиор хийсэн амжилтаас бараг хоёр дахин
хурдан, 2020 оны дээд амжилтаас 3.5 дахин хурдан байсан гэж тус сургуулийн Дата
анализ, дүрслэл, симуляцийн төвөөс мэдээлжээ.
Тэд
энэхүү амжилтаа Гиннест бүртгүүлэхээр зорьж байгаа бөгөөд бүртгүүлэх хүртлээ
гаргаж авсан тооныхоо сүүлийн 10 цифр болох 7817924264 тоог олон нийтэд ил
болгож байгаа юм байна.
п тооны өмнөх амжилт нь 50 их наяадын нарийвчлалтай байжээ. п
нь тойргийн диаметрийг тойргийн уртад харьцуулсан харьцаагаар илэрхийлэгддэг.
Судлаачид
супер компьютер ашиглан п тоог тооцоолох ажлыг тасралтгүй үргэлжлүүлсээр
байна.
Швейцарын
баг “ РНХ ( рибонүклейн хүчил )- ийн
шинжилгээ, Шингэний динамикийн загварчлал болон текстэн мэдээлэлд дүн шинжилгээ
хийх ” зэрэг бусад салбарт энэхүү үр дүнгээ авч хэрэглэх болно гэж хэлсэн
байна.
Эх сурвалж: Swiss researchers declare new record for exact pi figure(phys.org)
Мэдээ бэлтгэсэн: Математикийн салбарын ЭША Э. Энхцолмон