2023 оны дэлхийн шилдэг математикийн эрдэмтдийн жагсаалтыг танилцуулжээ.
2023 оны дэлхийн шилдэг математикийн эрдэмтдийн жагсаалтыг танилцуулжээ.

2023 оны 3-р сарын 14-нд Research.com сэтгүүлээс математикийн салбарын шилдэг эрдэмтдийн энэ оны чансааг гаргажээ. Энэхүү жагсаалт нь хамгийн нөлөө бүхий судлаачид болон тэдний математикийн хөгжилд оруулсан хувь нэмрийн талаарх мэдээллийг эрдэм шинжилгээний нийгэмлэгүүдэд хүргэх зорилготой юм. жагсаалтыг гаргахад 6200 гаруй эрдэмтдийн ном нийтлэл, сэтгүүл, эх сурвалжуудыг нь хэд хэдэн үзүүлэлт хэмжүүр тавьж эрдэмтэн тус бүрийг чансаагаар нь эрэмбэд оруулж үзсэн байна. Жагсаалтыг гаргах гол шалгуур нь D-индекс (Discipline h-index) байсан . D-индексийг судлаачийн хэвлүүлсэн өгүүллийн тоо , өгүүллийн ишлэгдсэн байдлаас хамааруулж тооцдог ба босго оноог 30 байхаар тогтоосон. Түүнчлэн тухайн салбарын хүрээнд оруулсан хувь нэмэр, эрдэмтдийн шагнал, ололт зэрэгт үндэслэдэг.

Шилдэг математикийн эрдэмтдийн чансааны гол дүгнэлтүүдээс:

·         АНУ-ын эрдэмтэд нийт математикийн тэргүүлэх эрдэмтдийн 46.9%-ийг төлөөлсөн 469 эрдэмтэнтэй энэ чансааг тэргүүлж байна. Жагсаалтыг тэргүүлэх байр суурьтай бусад орнуудад Их Британи (71 эрдэмтэн буюу 7,1%), Герман (55 эрдэмтэн буюу 5,5%), Франц (49 эрдэмтэн буюу 4,9%), Хятад (49 эрдэмтэн буюу 4,9%), Канад ( 39 эрдэмтэн буюу 3.9%, Итали (29 эрдэмтэн буюу 2.9%).

·         Шилдэг 1%-д багтсан 10 эрдэмтний 6 нь АНУ, хоёр нь Франц, нэг нь Канад, Туркийн эрдэмтэн байна.

·         Чансааны 1-р байрыг h-индекс 127-той Калифорнийн Технологийн Институтээс Жерролд Э.Марсден эзэмшдэг.

·         2023 онд Калифорниа-Берклигийн их сургууль энэ жагсаалтад орсон математикийн эрдэмтдийн тоогоор тэргүүлсэн бөгөөд энэ жил тэдний 27 нь тэнд ажиллаж байна.

·         Америкийн их дээд сургуулиуд математикийн чиглэлээр тэргүүлэгч 10 байгууллагын 90%-ийг эзэлдэг ба 12 эрдэмтэнтэй Оксфордын их сургууль 9-р байранд ордог бөгөөд америкийн бус цорын ганц сургууль юм.



Математикийн тэргүүлэх эрдэмтэдтэй улс орнууд:

2023 онд нийт 469 эрдэмтэн орсон АНУ-ын эрдэмтэд тэргүүлж байгаа нь нийт эрэмбийн 46.9%-ийг эзэлж байна. Их Британи 71 эрдэмтэнтэй хоёрдугаарт жагсдаг. Гуравдугаар байрт одоогоор 55 эрдэмтэнтэй Герман оржээ. Бусад тэргүүлэгч орнуудад Франц, Хятад тус бүр 49 эрдэмтэн, Канад 39 эрдэмтэн, Итали 29 эрдэмтэдтэй байна.

Хамгийн олон тэргүүлэх эрдэмтэнтэй байгууллагууд:



2023 оны хэвлэлд тэргүүлэгч байгууллага нь Калифорниа-Берклигийн их сургууль бөгөөд уг жагсаалтад 27 эрдэмтэн багтсан байна. Хоёрдугаарт Стэнфордын их сургууль 23 эрдэмтэнтэй, харин Принстоны их сургууль 23 эрдэмтэнтэй гуравдугаарт жагсжээ. Америкийн их дээд сургуулиуд шилдэг 10 сургуулийн 90%-ийг эзэлдэг бөгөөд Оксфордын их сургууль нь 9-р байранд Америкийн бус цорын ганц сургууль юм.

Жагсаалтын эхний 1%-д багтсан 10 институтийн зургаа нь АНУ-д байрладаг бусад дөрөв нь Францын Тулуз Миди-Пиренейн Холбооны Их Сургууль (3-р байр), Канадын HEC Монреал (4-т), Францын Пол Сабатиер Их Сургууль (7-р байр), Туркийн Чанкая Их Сургууль (10-р байр) юм. Жагсаалтын эхний 1%-д нэгээс илүү төлөөлөгчтэй хоёр байгууллага нь Калифорнийн Технологийн Институт (2 эрдэмтэн) болон Лос Анжелес дахь Калифорнийн Их Сургууль (2 эрдэмтэн) юм. 2023 онд Нью-Йоркын Курант Математикийн шинжлэх ухааны хүрээлэн болон Нью Жерсигийн Ратгерсийн их сургууль нь хамгийн олон гишүүнчлэлтэй эрдэмтдийн тоогоор эхний 10-т багтжээ. Хойд Америкийн хувьд АНУ-ын Калифорнийн Технологийн хүрээлэнгийн профессор Жерролд Э.Марсден 127 өндөр D индекстэй манай тэргүүлэх эрдэмтдийн жагсаалтын 1-т жагссан байна. Ази тивд D индекс 113, дэлхийн чансаа 11-т эрэмбэлэгдсэнээр Израйлын Тель-Авивын их сургуулийн профессор Нога Алон жагсаалтыг тэргүүлж байна. Европ тивийн хувьд Францын Тулуз Миди-Пиренейн Холбооны Их Сургуулийн профессор Дидье Дюбуа нь бүс нутагтаа тэргүүлэгч эрдэмтэн бөгөөд дэлхийн хэмжээнд 3-р байранд ордог. Далайн орнуудын хувьд Австралийн Ньюкасл их сургуулийн профессор Жонатан М.Борвейн дэлхийн чансааны 58-д бичигдсэн нь бүс нутгийн жагсаалтын эхэнд бичигджээ. Өмнөд Африкийн Чөлөөт мужийн их сургуулийн профессор Абдон Атангана  тухайн бүс нутагтаа хамгийн өндөрт бичигдсэн ба  Дэлхийн чансаагаар 253-т жагсдаг. Бразилын Пернамбукогийн Холбооны Их Сургуулийн профессор Гаусс М.Кордойро нь Өмнөд Америкийн хамгийн өндөр зэрэглэлийн эрдэмтэн бөгөөд дэлхийн чансаагаар 229-д бичигддэг. 2023 онд уг зэрэглэлд орсон хамгийн бага индекстэй эрдэмтний D индекс 45 байна. https://research.com/scientists-rankings/mathematics эх сурвалжаас эрдэмтдийн байрыг тодорхой харах боломжтой.

 

Мэдээ бэлтгэсэн :Математикийн салбарын ЭША, Б. Дөлгөөнтуяа 

Эх сурвалж:

  1. https://research.com/scientists-rankings/mathematics 
  2. https://research.com/careers/best-mathematics-scientists-2023-report 





Бусад мэдээлэл