Норвегийн Шинжлэх ухааны академи (Norwegian Academy of Science and Letters) шилдэг математикчдад олгодог Абелийн шагналын эзнээр Францын Парис хот дахь Францын Шинжлэх ухааны судалгааны үндэсний төв (Centre national de la recherche scientifique-CNRS)-н захирал Мишель Пьер Талагранд олгохоор шийдвэрлэжээ. Абелийн шагналыг Нобелийн шагналтай дүйцүүлж болох ба математикийн салбарт шилдэг амжилт гаргасан математикчдад 2003 оноос Норвегийн хаан жил бүр олгож байна.
1952 онд төрсөн Мишель Талагран магадлалын онол, ялангуяа стохастик процессын чиглэлээр судалгааны ажил хийдэг бөгөөд ‘Suprema of stochastic process’, ‘Concentration of action’ болон ‘Spin glass’ гэсэн 3 бүтээлээрээ энэхүү төлөө энэхүү шагналыг хүртжээ. Түүний ажилладаг судалгааны төв CNRS нь 1939 онд үүсгэн байгуулагдсан ба энэ байгууллагаас физик, хими, анагаах ухааны чиглэлээр 10 гаруй Нобелийн, математикийн чиглэлээр 10 гаруй Фильдсийн шагналтай төрөн гарчээ.
Эх сурвалж: https://abelprize.no/article/2024/michel-talagrand-awarded-2024-abel-prize https://www.newscientist.com/article/2423192-mathematician-wins-2024-abel-prize-for-making-sense-of-randomness/
Мэдээ бэлтгэсэн: ЭША Ж.Даваажаргал