Швейцарын EPFL-ийн математикч Марина Виазовска Олон улсын математикчдын конгрессын 2022 оны Филдсийн медалиар(Fields Medals) шагнагдагсдын нэг боллоо.
Филдсийн медаль
бол математикийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг бөгөөд энэ нь дөрвөн жил
тутамд нэг олгогддог. Филдсийн медалиар 40 хүртэлх насны дөрөв хүртэл тооны математикчидыг
хийж гүйцэтгэсэн математикийн судалгааны ажил болон цаашдын бүтээлд нь зориулж олгодог. 2014 онд Марьям Мирзахани Филдсийн медаль
хүртсэн анхны эмэгтэй болсон бол 2022 онд Визовска нь Филдсийн медаль хүртсэн хоёр
дахь эмэгтэй математикч болсон.
Тэрээр бидний өдөр
тутмын амьдралд тулгардаг бодлого, ижил төрлийн бодлоготой холбоотой зарим
математикийн шинэлэг нотолгооныхоо төлөө Филдсийн медалиар шагнагджээ.
Жишээлбэл, жимсийг тээвэрлэх нь
хүндрэлтэй байдаг. Тэд амархан бяцардаг төдийгүй хайрцагт савлахад тохиромжгүй
хэлбэр дүрстэй байдаг.
Жимстэй холбоотой хамгийн
энгийн хэлбэрийн бодлого нь жүрж, алимын дүрстэй бодлогууд юм. Учир нь та бөмбөрцгийг
яаж ч савласан байсан тэдгээрийн хооронд зай завсар байх л болно. Энэ асуудал нь
бөмбөрцгүүдийг хайрцагт аль болох олныг хэрхэн яаж байрлуулж багтаах вэ? гэдэг
геометрийн бодлого болдог. Таны жүржээр
дүүргэж болох хамгийн их талбайн хэмжээ хэд вэ?
Танд асар том хайрцаг болон бөмбөрцгүүд байгаа гэж үзвэл бөмбөрцөг нь ижил хэмжээтэй, бас хатуу учраас тэдгээрийг шахаж чадахгүй. Хайрцагт аль болох олон бөмбөрцөг хийх хэрэгтэй. Хэрэв хайрцаг нь жижиг бол шийд нь хайрцгийн хэлбэрээс хамаарна. Гэхдээ хайрцаг нь асар том бол хэлбэрийн нөлөө маш бага бөгөөд шийд нь зөвхөн хайрцгийн эзлэхүүнээс хамаарна. Математикийн хувьд энэ нь хайрцгийг бөмбөрцгөөр хамгийн их хучих талбайн хэмжээ юм.
Виазовскагийн хэлснээр хамгийн хялбар жишээ бол 2 хэмжээст дахь хамгийн сайн хучих(уутлах) арга болох зөгийн сархинаг юм. Зөгийн сархинагт нүх бүр нь зургаан өнцөгт хэлбэртэй байдаг бөгөөд зургаан өнцөгтүүд нь хоорондоо шүргэлцэн, зай үлдээдэггүй. Хэрэв та дугуйг зөгийн үүр мэт байрлуулбал дунд нь зай үлдэх боловч хамгийн их талбайг хучих болно. Ингэснээр талбайн 90 гаруй хувийг ижил хэмжээтэй дугуйгаар дүүргэж чадна.
Эх сурвалж: https://plus.maths.org/content/2022-international-congress-mathematicians
Мэдээ бэлтгэсэн-Математикийн салбар, ЭША, Ш. Идэрбаяр /Магистрант/