2022 оны Абелийн шагналын эзэн Деннис П.Салливан
2022 оны Абелийн шагналын эзэн Деннис П.Салливан

    Нобелийн шагналтай дүйцүүлж болох математикийн  салбарт олгодог нэр хүндтэй Абелийн шагналыг 2022 онд  “топологи, ялангуяа алгебр, геометр ба динамик төлөв байдал дээр оруулсан шинэлэг хувь нэмэр”-г үнэлэн Стоуни Брукийн их сургууль(Stony Brook University)-н хүндэт профессор Деннис Парнелл Салливан(Dennis Parnell Sullivan)-нд олгожээ.


    Норвегийн шинжлэх ухааны академи (Norwegian Academy of Science and Letters)-н мэдээлснээр, Салливаны топологи дахь ажлын чухал үр дүн нь 60 жил шийдэгдээгүй байсан Адамсын таамаглалыг баталсан явдал бөгөөд “ динамик системд  оновчтой зураглал нь тэнүүчлэх талбаргүй” болохыг нотолжээ.

Профессор Салливан математикийн олон салбар хоорондын гүнзгий холбоог олж тогтоожээ.

Абелийн шагналын хорооны дарга Ханс Мунте-Каас (Hans Munthe-Kaas)  хэлэхдээ   “Деннис Парнелл Салливан  олон шинэ ойлголтуудыг нэвтрүүлж, чухал теоремийг баталж, хуучин таамаглалд хариулж, шинэ асуудлыг томъёолсноор  топологийн салбарт олон өөрчлөлийг авчирсан” гэв.Тэрээр “ Салливан бол алгебр, аналитик геометр зэрэг салбаруудад хөрвөж ажиллах чадвартай мундаг эрдэмтэн юм” гэжээ.

Математикийн нийгэмлэгийн идэвхтэй гишүүн Салливан нь 2006 онд Лерой П.Стилийн насан туршийн амжилтын шагнал (Leroi P. Steele Prize for Lifetime Achievement), 2010 онд Математикийн салбарын Вольфийн шагнал (Wolf Prize in Mathematics), 2014 онд Математикийн салбарын Бальзаны шагнал (Balzan Prize in Mathematics) зэрэг бусад олон шагналаар шагнагдаж байжээ.

Бэлтгэсэн: Математикийн салбар, эрдэм шинжилгээний ажилтан, Ж.Даваажаргал

Эх сурвалж: https://abelprize.no/abel-prize-laureates/2022


Бусад мэдээлэл