ИНЖЕНЕРҮҮД ЗАЙГААР АЖИЛЛАДАГ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ АЛГОРИТМ БОЛОВСРУУЛДАГ ПРОЦЕССОР, САНАХ ОЙ БҮХИЙ ГИБРИД ЧИП БҮТЭЭЛЭЭ
ИНЖЕНЕРҮҮД ЗАЙГААР АЖИЛЛАДАГ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ АЛГОРИТМ БОЛОВСРУУЛДАГ ПРОЦЕССОР, САНАХ ОЙ БҮХИЙ ГИБРИД ЧИП БҮТЭЭЛЭЭ

        Ухаалаг бугуйн цаг болон бусад зайгаар ажилладаг цахилгаан төхөөрөмжүүд хиймэл оюун ухааны алгоритм ажиллуулж чаддаг бол улам ухаалаг болох юм. Гэхдээ зөөврийн төхөөрөмжүүдэд зориулсан хиймэл оюун ухаан ашиглаж чадах чип бүтээх ажил нь “санах ойн хана” мөргөөд байсан билээ.

        Одоо, Станфордын компьютерын шинжлэх ухааны мэргэжилтэн Мэри Воотерс (Mary Wootters), цахилгааны инженер Филип Вонг (H.S. Philip Wong) нарын баг Хиймэл Оюуны даалгавруудыг эрчим хүчний бага зарцуулалтайгаар илүү хурдан гүйцэтгэдэг, тус бүрдээ өөрийн процессор болон санах ойтой найман гибрид (hybrid) чип ашиглан бүтээжээ.

Энэ нь уг багийн өмнө нь боловсруулсан флаш санах ойтой адил тэжээлгүй үед мэдээлэл хадгалдаг, илүү хурдан, эрчим хүчний хэмнэлттэй шинэ төрлийн санах ойн RRAM технологид суурилжээ. Станфордын эрдэм шинжилгээний ажилтнуудын RRAM-ын амжилт нь тус тусдаа ажилладаг түрүүч үеийн гибрид чипийг боловсруулах боломжийг олгожээ. Тэдний хамгийн сүүлд гаргасан загвар нь 8 ширхэг гибрид чипийг эрчим хүчний хэмнэлттэй Хиймэл Оюун боловсруулалтын нэг чухал элемент болгож чаджээ.

        Судлаачид Illusion-Зэрэглээ гэх энэхүү судалгаагаа АНУ-ын Батлан хамгаалах яамны ахисан төвшний судалгааны агентлагийн (DARPA) 1.5 тэрбум долларын санхүүжилттэй Elictronics Resurgence Initiative (ERI)-Электроникийг сэргээн мандуулах төслийн хүрээнд хийжээ. DARPA нь 50 гаруй жилийн өмнө интернэтийг үүсгэхэд оролцож байсан ба одоо транзисторын хэмжээг багасгах замаар электроникийн хөгжлийг хөхүүлэх  Мурын хуулийг тойрон гарах судалгаануудыг санхүүжүүлж байна. Мурын хуулийн үйлчилгээ ойрын жилүүдэд хязгаартаа хүрэх дөхөж байгаа юм. Транзистрыг мөнхөд багасгах боломжгүй.

 “Уламжлалт электроникийн хязгаарыг давахын тулд бид шинэ технологи, тэдгээрийг яаж ашиглах талаар шинэ санаанууд боловсруулах хэрэгтэй юм.” Вутерс хэлжээ.

        Станфордынхон ахалсан энэ баг анхны загвараа Францын CEA-Leti судалгааны хүрээлэн болон Сингапурын Nanyang Техникийн Их Сургуультай хамтран бүтээж, туршжээ. Багийнн бүтээсэн 8 чиптэй систем нь дөнгөж эхлэл төдий бөгөөд судлаачид загварчлал ашиглан 64 гибрид чиптэй систем нь Хиймэл Оюуны бодлогуудыг 7 дахин хурдан, 7 дахин эрчим хүчний хэмнэлттэй гүйцэтгэж болно гэж харуулжээ.

        Станфордын оюутан Роберт Радвэй (Robert Radway) тэдний баг одоогийн процессоруудад зориулагдсан Хиймэл Оюуны программуудыг шинэ олон чиптэй систем дээр ашиглаж болохоор хөрвүүлэх код бичсэн гэж хэлжээ. Мөн тэд Фейсбүүк (Facebook) -тэй хамтран тэдний код Хиймэл Оюуны программуудыг ажиллуулж чадаж байгааг харуулжээ. Дараагийн хийгдэх алхмууд бол чип тус бүрийн процессор болон санах ойн хүчин чадлыг нэмэгдүүлж, хямд үнээр олон тоогоор үйлдвэрлэх арга боловсруулах юм. “Бидний хийсэн анхны загвар бидний төсөөлснөөр ажиллаж байгаа нь бид зөв чигт явж байгааг нотоллоо” гэж Вонг хэлсэн ба түүний таамгаар Illusion Systems нь гурваас таван жилийн дотор зах зээлд нэвтрэх аж.

Энэхүү судалгаа DARPA, National Science Foundation, Semiconductor Research Corporation, Stanford SystemX Alliance болон Intel Corporation-ы дэмжлэгтэйгээр хийгдсэн болно.

Эх сурвалж: https://engineering.stanford.edu/magazine/article/new-hybrid-chips-can-run-ai-battery-powered-devices

Мэдээ бэлтгэсэн: Мэдээллийн технологийн салбарын ЭШДаА Э.Соджамц


Бусад мэдээлэл