Магадлал ба боломж
Магадлал ба боломж

 

Магадлал ба боломж

Магадлал гэдэг нь бидний харьцангуй сайн мэддэг нэр томъёо юм. Гэсэн хэдий ч магадлалын талаархи олон янзын тодорхойлолтыг харж болно.

Магадлал бидний эргэн тойронд байна. Магадлал гэдэг нь ямар нэгэн зүйл болох магадлал эсвэл харьцангуй давтамжийг хэлнэ. Магадлалын тасралтгүй нөхцөл нь боломжгүй үзэгдлээс  гарцаагүй үзэгдлийн хооронд явагдана.

Сугалаанд хожих эсэх нь магадлалын нэг хэлбэр бөгөөд хожих магадлал маш бага байдаг.  Цаг уурчид шуурга, нар, хур тунадас, температур, цаг агаарын бүх хэв шинж, чиг хандлагыг бидэнд мэдээлэхийн тулд магадлалыг ашигладаг. 10% бороо орох магадлалтай гэж мэдээлсэн гэвэл энэ таамаглалыг гаргахын тулд маш олон өгөгдлийг харгалзан үзэж, дүн шинжилгээ хийсэн байдаг.

Өдөр тутмын амьдралд магадлал байхын ач холбогдол

Магадлал нь нийгмийн хэрэгцээнээс үүдэн гарч ирсэн математикийн сэдэв юм. Магадлал нь бага боловсролоос эхлээд ерөнхий боловсрол, мөн цааш үргэлжлүүлэн судлах сэдэв байсаар байна. Математикийн сургалтын хөтөлбөрт өгөгдөл цуглуулах, дүн шинжилгээ хийх нь түгээмэл байдаг. Оюутнууд ихэвчлэн боломжит үр дүнд дүн шинжилгээ хийх, давтамж ба харьцангуй давтамжийг тооцоолох туршилт хийдэг.

Яагаад гэвэл урьдчилан таамаглах нь туйлын чухал бөгөөд хэрэгтэй юм. Энэ нь судлаачдад өвчин, хүрээлэн буй орчин, эдгэрэлт, эрүүл мэндийн оновчтой байдал, хурдны замын аюулгүй байдал, агаарын аюулгүй байдлын талаар зөв таамаглал дэвшүүлэхэд түлхэц болох юм.

Нисэх онгоцны ослоор нас барах магадлал 10 саяд л 1 байдаг гэж таамагладаг учраас бид нисдэг. Үйл явдлын магадлалыг аль болох зөв тодорхойлохын тулд маш олон тооны өгөгдөл дээр дүн шинжилгээ хийх шаардлагатай болдог. Туршилтуудын тоо өсөхийн хэрээр үр дүн нь илүү сайжирдаг.

Магадлал нь санамсаргүй тохиолдлуудад тохиолддог хэв маяг, чиг хандлагыг авч үздэг бөгөөд түүнийг статистик ба симуляцийн аргуудаар  илүү нарийвчлалтай судалгаа болгон өргөжүүлж болно.

Эх сурвалж: www.thoughtco.com

Мэдээ бэлтгэсэн: Математик салбарын ЭША Ж.Даваажаргал


Бусад мэдээлэл