АСАР ХҮЧТЭЙ –МАНГАС МАШИН. ДНХ МЭДЭЭЛЭЛ УНШИХ 100 САЯ ТӨХӨӨРӨМЖ АГУУЛСАН АНХНЫ МОЛЕКУЛЯР-ЭЛЕКТРОН ЧИП.
АСАР ХҮЧТЭЙ –МАНГАС МАШИН. ДНХ МЭДЭЭЛЭЛ УНШИХ 100 САЯ ТӨХӨӨРӨМЖ АГУУЛСАН АНХНЫ МОЛЕКУЛЯР-ЭЛЕКТРОН ЧИП.

        Roswell компани xarac дамжуулагчийн технологи, нано технологийн үйлдвэрлэл, биодатчикийн хамгийн сүүлийн үеийн ололтуудыг ашигласан өөрийн төрөлдөө анхдагч молекуляр-электрон чипний туршилтын хувилбарыг боловсруулж дууссан байна. Энэ нь хүний генийн мэдээллийг 1 цагийн дотор тоолох чадвартай (100 ам долларын үнэтэй ), асар олон молекуляр датчикийн элемент агуулсан CMOS-чип бүтээх боломжтой болголоо.

        2019 онд Roswell биотехнологийн компанийн удирдлага 32 миллиард долларын хөрөнгө оруулт хийсэн бөгөөд генетик өгөгдлүүдийг болон биологийн гарал үүслийн өөр мэдээллийг шууд өндөр хурдаар яг оновчтой  уншихад зайлшгүй хэрэгтэй хэд хэдэн чухал төслийг боловсруулж дууссан. ДНХ (дезоксирибонуклейны хүчил)  генетик мэдээллийг хурдан тоолох анхны молекуляр-электорнны чип бий болсон. Ойрын үед бий болгохоор төлөвлөж буй чипүүд нь илүү нарийн бөгөөд тодорхой төрлийн бөөмс, янз бүрийн өвчлөлийн биомаркеруудыг илрүүлэх чадвартай болсоноор хээрийн халдвартын эмнэлэг, экологийн дүн шинжилгээ зэрэгт ашиглагдаж болно.

                                                    

        Одоо цагт генетик мэдээллийг унших хугацааг хэдэн  хоног  хийдэг байсныг хэдхэн 10 минут болгон бууруулж буй ENDSegtm  Sistem (Electronic Nano-Device Sequencing) технологи нь энэ үйл явдлын өртөгийг үндсээр нь бууруулж болно. Энэ нь холбогдох эмнэлгийн салбарын хөгжилд том түлхэц өгөх болно. Үүнээс гадна энэ шинэ чипний суурин дээр Roswell компани синтетик ДНХ  молекулуудыг ашиглан мэдээллийг өндөр хурдаар унших анхны төхөөрөмж Data Reader -гаргахаар төлөвлөж байна.

        Асар хүчтэй –мангас машин бол дэлхийн хамгийн онцгой машин, механизм, төхөөрөмж бөгөөд өөрийнхөө төрөл зүйлийг устгах асар том хэрэгслээс эхлээд маш жижиг, нарийн хийцтэй төхөөрөмж, механизм  хүртлэх  бүх зүйл механизмаас тогтоно.

Эх сурвалж: https://www.dailytechinfo.org/

Мэдээ бэлтгэсэн: Математик, тоон технологийн хүрээлэнгийн инженер А.Гэрэлпүрэв.




Бусад мэдээлэл