Мексикийн математикч линз бүтээхэд хувьсгал хийх олон жилийн түүхтэй математикийн бодлогыг шийджээ
Мексикийн математикч линз бүтээхэд хувьсгал хийх олон жилийн түүхтэй математикийн бодлогыг шийджээ

Линз нь фокус гэж нэрлэгддэг цэг дээр гэрлийн цацрагийг нэгтгэх замаар ажилладаг. Камераар ямар нэгэн объектын зургийг өндөр нарийвчлалтай  авах нь линзний цуглуулсан гэрлийн цацрагтай холбоотой байдаг. Бидний болон нүд,  телескопууд хүртэл ийм зарчмаар ажилладаг.  2000 орчим  жилийн турш эрдэмтдийг төөрөгдүүлж байсан нэг асуудал бол линзүүд нь гэрлийн цацрагийг цуглуулж бүрэн чаддаг эсэх асуудал байсан. Үнэндээ линзний төв хэсэгт гэрлийн цацраг бүрэн цуглардаг боловч ирмэг хүрээ хэсгүүдээр гэрлийн цацраг тусдаггүй. Үүний нөлөөгөөр зурганд өнгөний хугарал эсвэл гажуудал гэх мэт тохиолддог.

Олон линзүүдийг ашигласнаар бөмбөрцөг хэлбэрийн гажуудлыг бууруулах арга байдаг боловч энэ тийм ч төгс шийдэл биш юм. Линзний тоог нэмэгдүүлснээр камерын өртөг үнэ нэмэгдэхээс эхлээд олон асуудал тулгардаг байна.

Дээд талын зураг гэрлийн цацраг хэрхэн нийлж байгааг харуулсан байн харин хоёр дахь зураг гажилттай нийлж байгааг харуулсан байна.

Энэ асуудал 1949 Вассерман-Вольфийн бодлого нэрээр нэрлэгдсэн математикийн бодлоготой холбогддог. Мексикийн математикчид болох  Р. Г. Гонсалесь ба Х. А.Чаппора нар энэ бодлогын аналитик шийдийг олсон байна.

Тэд хэлэхдээ энэ загвар нь линзний доторх туяа хоорондоо огтлолцохгүй байхаар тасралтгүй функцүүдийг ашиглах боломжийг олгосон учраас бид энэ хүү шийдийг олж чадсан хэмээн мэдээлжээ.

Энэ хүү шийд төсөөлснөөс их төвөгтэй боловч линз бүтээх технологид хувьсал хийх бүтээл болсон юм. Өөрөөр хэлбэл бөмбөрцөг хэлбэрийн гажуудал үүсэх асуудал бүрэн шийдэгдэх боломжтой юм. Энэ томьёоны  тусламжтай төгс линз бүтээхэд тулгардаг байсан олон арван жилийн асуудал шийдэгдлээ гэж линз бүтээгчид үзэж байгаа билээ.

Энэ хүү нээлт гэрэл зураг авагчдын зураг авалтад төдийгүй одон орон, микроскоп гэх мэт линзтэй холбоотой бүхий л зүйлд дэвшилт авчрах нь дамжиггүй.

Эх сурвалж:  www.firstpost.com/tech/news-analysis/mexican-mathematician-solves-decades-old-mathematical-problem-that-could-revolutionize-lens-design-7131481.html

 https://www.osapublishing.org/ao/abstract.cfm?URI=ao-57-31-9341

 Мэдээ бэлтгэсэн: МТТХ - ын симуляци тооцооллын салбарын  гэрээт ажилтан Х.Отгондорж


Бусад мэдээлэл