1991 оны 9-р сард Австри Италийн хилийн ойролцоо Альпийн нурууны хайлсан мөсөн доороос эртний хүний олдвор олдсон. Энэ нь шинжлэх ухаанд шуугиан тарьсан мэдээлэл болсон бөгөөд уг олдворыг Альпийн мөсөн хүн (Iceman) гэж нэрлэх болсон.
Эрдэмтэд уг олдворыг шинжлээд МЭӨ 3300-3100 жилийн өмнө амьдарч байсан хүн болохыг тогтоосон юм. Альпийн мөсөн хүн 165 см өндөр, 50 кг жинтэй, 45 орчим настай, эрэгтэй хүн байсан хэмээн тогтоосон байдаг. 2012 онд эрдэмтэд мөсөн хүн зүүн мөрөндөө сумны шарх авсны улмаас нас барсан гэдгийг тогтоосон байдаг. 2017 оноос хойш судлаачид 5000 жилийн өмнөх хүний бодит төрхийг мөсөн хүний судалгаан дээр үндэслэн сэргээхээр ажиллаж байна.
Альпийн мөсөн хүний насыг хэрхэн тогтоосон бэ?
Мөсөн хүний насыг түүний бие дэх нүүрстөрөгчийн харьцаагаар тодорхойлдог. Мөсөн хүний бие дэх нүүрстөрөгчийн харьцаа 52,5% болохыг эрдэмтэд нобелийн шагналт Ф.Виллардын аргаар тодорхойлжээ. Олдвор дахь цацраг идэвхт нүүрстөрөгчийн харьцааг агаар дахь цацраг идэвхт нүүрстөрөгчтэй харьцуулж олдворын насыг тооцоолсон. Организмын хувьд цацраг идэвхт нүүрстөрөгчийн хагас задралын харьцаа 5715 жил байдаг. Цацраг идэвхт задралын математик загвар дараах ердийн дифференциал тэгшитгэлээр бичигдэнэ.
Энэ тэгшитгэлийн шийд нь
Нүүрстөрөгчийн хагас задралын үеийг ашиглан k параметрийн утгыг тодорхойлно. 5715 жилийн дараа анхны бодисын хагас нь хадгалагдаж үлдэнэ.
Эндээс
гэж олдоно. Олдворын насыг
тодорхойлохын тулд 52,5 % харьцааг ашиглана.
Эндээс
болох тул мөсөн хүн 5312 жилийн өмнө амьдарч байсан
болохыг тогтоолоо.
Эх сурвалж:
Pabst, M.A. et al, (2009), The Tattoos of the Tyrolean Iceman: A Light Microscopical, Ultrastructural and Element Analytical Study, Journal of Archaeological Science, 36 (10): 2335–2341. https://www.sciencedirect.com/science/article/abs/pii/S0305440309002179
https://en.wikipedia.org/wiki/%C3%96tzi