Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай нисэх онгоцны буудал
дээр хэвлэл мэдээллийн аяллын үеэр эмэгтэй хүн онгоцонд суухаар нүүр,
нүдний бүрхэвчээ
таниулах
хаалгаар оров.
2021- 03-07. Ням гараг (AP Photo /
Kamran Jebreili)
Дубай нисэх
онгоцны буудлын захиргаа дамжин өнгөрч буй зорчигчдод ямар нэгэн бичиг баримт
харуулахгүйгээр нүдээрээ өөрийгөө нотлох боломжийг санал болгож байна.
Ингэхдээ хүний
нүдний цахилдаг, нүдний өнгөт хэсгийг сканердах ба зорчигч шууд камер уруу
харах шаардлагатай бөгөөд ингэснээр уг зорчигчийн биологийн мэдээллийг авах
боломжтой.
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай нисэх онгоцны буудал
дээр хэвлэл мэдээллийн аяллын үеэр нэг хүн онгоцонд суухаар нүүр, нүдний
бүрхэвчээ
таниулах
хаалгаар өнгөрсний дараа автомат
хаалгаар дамжин өнгөрч байна. 2021-03-07.
Ням гараг (AP Photo / Kamran Jebreili)
Зорчигч дэлхий
дээр хамгийн их ачаалалтай байдаг нисэх онгоцны буудлуудын
нэг болох Дубайд
ирээд нислэгээ бүртгүүлсний дараа
нүдний бүрхэвчээ сканерт таниулж болно. Камер уруу харсны
дараа хэдхэн секундийн дотор паспортын хяналтаас нэвтрэх боломжтой болох юм.Энэ бүх явцад цаасан тасалбар, цахим
баримт бичиг ашиглах шаардлагагүй.
Нисэх буудлын албаны ёсны мэдээнд
дурдсанаар хүний нүдний бүрхэвчийг таних систем нь нүүр царай таних
мэдээллийн сантай холбодог тул ашиглах боломжтой гэсэн байна. Энэхүү систем нь
Эмират (Emirates) агаарын тээврийн компани ба Дубайн цагаачлалын алба хоорондын
хамтын ажиллагаа дээр тогтох юм. Ингэснээр аялагч зорчигчдыг дамжин өнгөрөх
процессоор хурдан хийх боломжтой гэж албаны хүмүүс мэдээлсэн байна.
Дубай
хотын гадаад харилцааны ерөнхий газрын орлогч дарга хошууч генерал
Обайд Мехайер Бин Сурур (Obaid Mehayer Bin Suroor) Ассошиэйтед Пресс-д өгсөн
ярилцлагадаа “Ирээдүй наашилж байна ” гэсэн бөгөөд тэрээр энэ
систем нь маш “ухаалаг”, скан хийх процесс нь ердөө 5-6 секунд зарцуулдаг
гэж хэлжээ.
Гэхдээ
нүүр царай таних технологитой адил уг
систем нь хувь хүмүүсийн нууцлалыг алдах вий гэсэн айдас
байгаа юм. АНЭУ
нь аль хэдийнээ сэтгүүлчид болон хүний эрхийн төлөө байгууллагын тэмцэгчдийн
шүүмжлэлд
өртөөд байна. Биометрийн системтэй холбоотой
нууцлалын асуудлаар Эмиратс
компани уг технологи
зорчигчдын нүүр царай, бусад таних өгөгдөл, түүний дотор паспорт, нислэгийн
мэдээлэлтэй холбодог гэж дурдсан ба энэхүү мэдээллийг "Хэрэгтэй үедээ ашиглана, найдвартай хадгална" гэж нэмж хэлэв.
Бүх цуглуулсан мэдээллийг Гадаад харилцааны ерөнхий газарт хадгалдаг "гэж Эмиратс вебсайтдаа бичжээ. Агаарын тээврийн компани нь түүний арга барил нь Европын Холбооны өгөгдөл хамгаалах, нууцлалын тухай хуультай нийцэж байгааг нэмж хэлэв. Эдгээр өгөгдлийг "нисэх онгоцны буудлаар таних зорилгоор ашиглаж болно" гэж Эмиратс мэдээлэв.
Японы
сэтгүүлч Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай нисэх онгоцны буудал дээр хийсэн
хэвлэл мэдээллийн аяллын үеэр шинэ царай, нүдний бүрхэвчийг
таних үйлдлийг
шалгаж байна. 2021- 03-07. Ням гараг (AP Photo / Kamran Jebreili)
Арабын
Нэгдсэн Эмират улсад хяналт тавих болгоомжлол байгаа боловч тус улсын нүүр царай
таних томоохон сүлжээ нь өргөжиж буй шинж тэмдэг ажиглагдаж байна. Өнгөрсөн сард
АНЭУ-н Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Рашид Аль Мактум нүүр таних системийн
шинэ туршилтыг зарласан. Тэрбээр энэхүү технологи нь “хувийн хэвшлийн зарим
үйлчилгээнд” шаардагдах бичиг цаасны хэмжээг багасгах зорилготой юм гэжээ.
Эх сурвалж : At Dubai Airport, Eyes Become
Travelers’ Passports
Мэдээ
бэлтгэсэн: Математикийн салбарын ЭШДаА Э. Энхцолмон